Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ     Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ    
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ    

2022 оны 1 сарын 14

 Arslan.mn

“Чи улстөрийг сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно” гэж үг бий. Яг түүнтэй адил хүн бүр утааны асуудлыг дулааны улиралд мартаж, хүйтэнд санаж, мэдэрч, тэр хэрээрээ бухимдсаар ирсэн. Товчхондоо та гэр хороололд байдаггүй, гал түлдэггүй гэж “том” дуугарч, цэрвэж амьдарсан ч өвлийн улиралд гадаад руу нисчихдэггүй л юм бол УТААНААС холдож чадахгүй.
Тэгсэн хэрнээ асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлгэцийн араас харааж, халаглахаас өөрийг хийхгүй суугаад л байх уу.

Энэ удаа утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдлыг өөртөө авч, асуудлыг багцлан шийдвэрлэхийг хичээж яваа нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан байж таарав.
Тэр ч утгаараа БОАЖЯ утааны хоруу чанар хийгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг олны анхааралд оруулж чадлаа. Үнэндээ өмнө нь агаарын бохирдлын талаар хэн нэгэн дарга, цэрэг олон нийтэд ярилцлага өгөх нь бүү хэл мэдээлэл ч өгдөггүй байсан. Харин энэ удаагийн БОАЖЯ-ныхан утаа, агаарын бохирдлын талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн, Даваа гараг бүр 10:00 цагаас тогтмол мэдээлэл өгч, агаарын чанарын  тухай  үнэнийг олон нийтэд хүргэж байгаа.
Энэ нь Н.Уртнасан сайд тэргүүтнүүд айж, ичиж зугтахгүй, харин ч утаа хаана ихээр нэмэгдэж, шалтгаан нь юу байна вэ гэдгийг тодруулахаар ажилласаар байгааг харуулж буй хэрэг.
Угаасаа утаагаар улстөржвөл арилахгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлагаас хэн хүнгүй мэддэг болсон. Олон нийтэд БОАЖЯ-ныхан л утааг бууруулж, агаарын бохирдлыг сайжруулна гэсэн ойлголт байдаг. Гэвч цаанаа бол Засгийн газар бүхэлдээ, бас бүх сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах төсөв гэж бий.

Хамтдаа бус дор бүрнээ ямар нэг ажил хийсэн ч хэрэгжилтийн шатанд үр дүн муутай байсныг өнөөдрийн их УТАА гэрчилнэ.  

Тиймээс ч энэ удаагийн БОАЖ-ын сайд Н.Уртнасан харин ч нээлттэй байж, нийтээрээ хамтын хүчээр ажиллавал утааны асуудлыг цэгцлэх боломжтой гэж үзсэн. Харин “дэвсэж алах” гэсэн шиг түмэн олноороо боорлоод, улстөржүүлээд байвал иргэд утаатайгаа үлдэж, түүнийг хорлож,  орлох хүн харин ард нь “алгаа ташин” суух байх.
Утаагаар улстөржиж болдоггүйн жишээг бултаараа хэдэн жил ч харав даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633797
1 эможи

ИРГЭН
2022-01-14 19:06
ЭНЭ ХЭД УЛС ТӨРИЙН ШОУУНААС ӨӨР ЮУ МЭДЭХ ЮМ БЭ
Зочин
2022-01-14 10:48
Уртнасан сайд зөв санаачилга гарсан шүү.Наад түүхий нүүрс,гутал хувцас,хуванцар сав.шатааж байгаа айлуудыг тийм амархан олохгүйээ ёстой ДРОН нисгэж бас өөрсдөө явж олно.Тэд нарт хатуу арга хэмжээ ав НИЙСОЭЛЧҮҮД БҮГД УУШИГГҮЙ БОЛЛОО АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА
keyboard_arrow_up