“Ногоон хаалга“-аас болж халагдсан Г.Батмөнх, С.Нямдорж нар буцаад Замын-Үүдэд ЭЗЭН СУУЖЭЭ “Ногоон хаалга“-аас болж халагдсан Г.Батмөнх, С.Нямдорж нар буцаад Замын-Үүдэд ЭЗЭН СУУЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон хаалга“-аас болж халагдсан Г.Батмөнх, С.Нямдорж нар буцаад Замын-Үүдэд ЭЗЭН СУУЖЭЭ

2022 оны 2 сарын 11

Arslan.mn

Манай улсын урд хил болох Замын-Үүдийн хилийн үйл ажиллагаа алдагдаж, Ковид-19 халдварын үед тухайн үеийн дарга нар хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан асуудал өнгөрсөн онд дуулиан болж байв. Учир нь дээрх албан тушаалтнуудаас болж манай улс БНХАУ-аас ачаа тээвэр, бараа бүтээгдэхүүнээ хэвийн горимоор татан авах боломжгүй болж, улмаар хилээ хаалгахад хүрсэн байдаг. Үүний гол шалтгаан нь ариутгалын "Ногоон хаалга" гээч хүний нүд хуурсан, төсөв завшсан төмөр байршуулснаас болж БНХАУ-аас ариутгалын шаардлага хангахгүй байна хэмээн хилээ хаах үндсэн шалтгаан болсон. 

Тэгвэл тус "ногоон хаалга"-ны эзэд болох Хилийн Мэргэжлийн Хяналтын газрын даргаар ажиллаж байсан Г.Батмөнх, С.Нямдорж нарт Засгийн газраас хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, АТГ шалгаж эхэлсэн талаар мэдээлэл яваад нам дарагдсан билээ. Гэтэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том хэрэг тарьсан Замын-Үүд дэх ХМХГ-ын даргаар ажиллаж байсан Г.Батмөнхийг тушаал дэвшүүлэн МХЕГ-ын экспорт, импорт, хорио цээрийн хяналт хариуцсан газрын даргаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл хариуцлага огт тооцолгүй тушаал дэвшүүлсэн гэсэн үг. 

Замын-Үүд дэх нөхцөл байдал бүрэн сайжраагүй байхад Г.Батмөнх, С.Нямдорж нарыг буцаагаад Замын-Үүд дэх ХМХГ-ын даргаар болон хяналтын албаны даргаар тус тус томилжээ. 

Arslan.mn 

ХМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.БАТМӨНХ гэж хэн бэ

Г.Батмөнхийг МХЕГ-ын Экспорт, импортын газрын даргаар томилогдоход ямар нэгэн шалгалт, ажлын байрны сонгон шалгаруулалтгүй хууль бусаар томилсон хэмээн МХЕГ-ын дарга асан Т.Гантулгын нэр гарч байсан. Түүнчлэн Г.Батмөнх нь УИХ-ын гишүүн Т.Энхтүвшиний хүн гэгддэг. Замын-Үүд дэх асуудал намжсаны дараа буцаад ийн Замын-Үүдэд ирчихсэн суугаа нь энэ.

Замын-үүд дэхь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.НЯМДОРЖ гэж хэн бэ

Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд томилогдсон. НМХГ-ын экспорт, импортын газрын мал эмнэлгийн байцаагчаар ажиллаж байгаад ийн тушаал дэвшсэн. Сахилгын арга хэмжээтэй байсан хүнийг хууль бусаар томилсон гэж учир мэдэх хүмүүс нь ярьж хэлдэг. Түүний эл суудалд ирсэн томилгоо ч мөн МХЕГ-ын дарга асан Т.Гантулгатай холбогддог. 

Засгийн газрын хариуцлага тооцох асуудал нэг иймэрхүү л дүр төрхтэй явж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
1
angry an post
6
634414
12 эможи

Batmonh
2022-02-12 17:09
Hytad toroh bna sudlah heregtei
Зочин
2022-02-12 15:16
Шал худал мэдээлэл бна. Тэр тахиа оруулсан компанид нь харицлага тооц
Зочин
2022-02-12 10:27
Ээ пиздаа л гэе дээ. Өнгөрсөн хүүрнүүд юмаа.
Монгол хүн
2022-02-12 08:16
Арай юмаа ийм гарууд энэ суудалд гараад амжилт гаргах уу худлаа өөрсдөө холбоо сүлбээтэй болоод тэрийг нь ил болгоно гэж айгаад суудалд залан амыг нь хааж байгаа байх л даа
Зангараа
2022-02-12 04:13
Энэ 2 этнээдийг устгаачээ.
keyboard_arrow_up