Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банктай холбоотой хүмүүс яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй. Баригдана Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банктай холбоотой хүмүүс яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй. Баригдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банктай холбоотой хүмүүс яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй. Баригдана

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банк тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Хөгжлийн банкны хулгай луйврыг надад наачих гээд хэсэг хүн амиа тавьж байна. Хэдэн хулгайч мөнгө төлж хөлсний гаруудыг хөлсөлж ор үндэсгүй гүтгэлэг тарааж эхэлжээ. Танил технологи, танил хүмүүс. Мөнгө тойрсон, мөнгөөр бүх асуудлыг шийдэж ирсэн нөгөө хэд амиа тавих нь ээ. Хэдэн юм хэлье:

Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд Засгийн газрын 2020 оны 4-р сарын 8-ны шийдвэрээр шилжин ирсэн. Түүнээс өмнө Хөгжлийн банк ЗГХЭГ-ын харъяанд байж, тэнд тайлангаа тавьдаг байв. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байхгүй бол болохгүй байна, мэргэжлийн яам хариуцаж, хяналтаа тавьж байхгүй бол болохгүй юм, та үүнийг авч цэгцлээч гэж хэлж тун удалгүй Сангийн яаманд Хөгжлийн банк шилжиж ирсэн юм.

Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирмэгц Хөгжлийн банкны удирдлагын багийг цогцоор нь өөрчилж, Сангийн яам, Төрийн банкны мэргэжилтнүүдээр бүрдсэн удирдлагын баг тавьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан банкыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Авсан зээлээ төлдөггүй нөхдүүдийг шүүхэд өгөх ажиллагааг энэ баг эхлүүлж, банкыг цэвэрлэж эхэлсэн. Хөгжлийн банкны хулгай, луйврын талаар Сангийн яам АТГ, прокурор гээд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан юм. Хамтын ажиллагааны үр дүнд Хөгжлийн банк шүүх дээр ялалт байгуулж эхэлсэн юм. 2021 оны 1-р сард намайг Сангийн сайдын ажлаа өгсний дараа тун удалгүй Хөгжлийн банкны удирдлагын баг өөрчлөгдөж, нөгөө муу зээл өгч байхад ил далд оролцож байсан зарим нөхөд буцаж ажилдаа орсон байдаг юм.

Хөгжлийн банкны далимд Төрийн банкыг ч бас яръя. 2017 оны 11-р сард Сангийн сайдаар томилогдоод 76 захиралтай, “Шинжиан Шинфа”-д өгсөн луйврын зээлээс болоод олон арван тэрбумын алдагдалтай, жижиг сажиг хулгай нүүрэлчихсэн банк хүлээж авсан юм. Тун удалгүй Төрийн банкны удирдлагыг бүгдийг нь сольж 76 захирлыг 32 болгож шинэ бүтцээр ажиллуулж эхэлсэн. Одоо Төрийн банк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. “Шинжиан Шинфа”-ийн луйварт оролцсон хүмүүсийн зарим нь ял авсан, зарим нь ял завшаад явж байна.

Хөгжлийн банк тойрсон олон нүгэл нүдээрээ гарна гэдэгт итгэж л байна. Яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй дээ. Баригдана даа баригдана" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
634726
8 эможи

Иргэн
2022-02-23 13:38
Өөрийгөө бодоо, Увс нутагаа зарж идэж дуусаагүй бна уу? Сда
Ннн
2022-02-23 11:41
Өөрийнх нь томилсон туслах нь байсан хүмүүс нь л дандаа ял үүрч шоронд ороод өөрөө цэвэр үлдэх юм уу? Увсын Батбаяр чинь таны хэлсэнг л хийгээд одоо хоригдоод ял аа хүлээж байна шд.Буруу ихтэй хүн сандарч хамгийн түрүүнд өөрийгөө өмөөрч орилдог доо
Zochin
2022-02-23 00:27
Ene medelel garsn ehni udrin medeleler МАН- 30,0 tervunin bondinho asudlig Erunhilugchtei holvotoi gj bsn?Odo vur chiw chimegui volchihsn teher Хүрэлбаатар nugdah yamarch argagui gj bna, ter asudlig shideh l um bna!
irgen
2022-02-22 17:23
Ene hugjliin bankni buh alban tushaaltniig oorchil. gazar heltea ged
Irgen
2022-02-22 17:22
San giin yamd irhed n shud ayudit oruulahgui yaasin be said aa
Өөрөө ч хотгор шанагын хулгайч байж
2022-02-22 11:38
Тендерчин Хүрэлбаатар насаараа төрийн албан ажиллаад яаж хууль бусаар хөрөнгөжснөө тайлбарла.
keyboard_arrow_up