С.ЭРДЭНЭ: 800 ХЯТАД ИРГЭН ОРЖ ИРЭХЭД Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ЮМ ШҮҮ
2022 оны 3 сарын 24
Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт АН-ын Нийслэлийн дэд дарга Д.Энхтуяа холбоотой гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Женко урвагч түүний троллууд АН-ын Нийслэлийн дэд дарга Д.Энхтуяаг Х.Баттулгын (Жонхуу)- үнэнийг хэлсэний төлөө харлуулж гүтгэж бүх л хэлбэрээр дайрлаа. Тэр 800 хятадыг орж ирэхэд Женко чинь МУ-ын ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч байсан. Хэн нь эрх мэдэлтэй байсан бэ Жонхуунууд аа” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
3
1
635544
8 эможи
Ганаа
2022-03-24 22:18
С. Эрдэнэ хор найруулахдаа тун гаршсан этгээд. Даанч монголын төрд ийм увайгүй, нүүр нь шир болчихсон, албан тушаал. эд хөрөнгөнд ханаж цадахаа байсан нөхдүүд дэндүү их юмдаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: