Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан

2022 оны 5 сарын 26

Arslan.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс цахилгааны үнийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Эрчим хүчний үнийг огт нэмээгүй. Засгийн газар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон арга хэмжээ авсан. Түүний нэг нь өнөөдрийг хүртэл айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даасаар байна. Харин аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 13 сарын хугацаанд дааж, олон аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд эдийн засгийн ямар нэг сөрөг үр дагавар байхгүй.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөөгүй. Маш сайн арга хэмжээ болсон гэж харж байгаа.

Цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн өмнөөс төлж барагдуулах арга хэмжээнд Засгийн газар 870 тэрбум төгрөг гаргасан. Цахилгааны үнийг нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ ийм хэцүү үед, тэр дундаа өргөн хэрэглээний сагсанд хүчтэй нөлөө үзүүлдэг суурь бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар дээр ярихгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Хүмүүс эрчим хүчний үнэ нэмэгдсэн мэт ойлгоод байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Төрөөс цахилгааны төлбөрийг даасантай холбоотойгоор хэрэглэгчид эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Тиймээс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс илүү гарсан төлбөрөө иргэд өөрсдөө төлөх үүрэгтэй. Ирэх жил цахилгаан тасалдана гэх айдасгүй байж болно. " гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637356
1 эможи

Ханд
2022-06-01 13:40
Илүү баахан хэрэглээгүй төлбөр нэмж авдгаа боль хэрэглэсэн цахмлгааныхаа
Зочин
2022-05-26 11:41
СЭХ болон ЦХТ нийт 50,0мян/төг нэмэгдсэн байна.Энэ бол луйвар,шалгах хэрэгтэй.
Зочин
2022-05-26 09:23
суурь үнэ, сэргээгдэх эрчим хүчний төлбөр, нөт давхардуулж авдаг луйвраа боль. Гадны улсын өндөр өртөг бүхий төслийн тооцоо, судалгаагүй, чанаргүй зээлийн төлбөрийг иргэд төлж , үнэ триф нэмэх үндэслэл байхгүй шүү. Төр хөнгөлөлт үзүүлсэн болохоос үнэ чөлөөлөөгүй.
keyboard_arrow_up