ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван хэргээ хялбаршуулах хүсэлт гаргажээ ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван хэргээ хялбаршуулах хүсэлт гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван хэргээ хялбаршуулах хүсэлт гаргажээ

2022 оны 6 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон А.Мөнхтайван хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлтийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн болон НПГ-ын хяналтын прокурортоо гаргасан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу тухайн яллагдагч хүсэлт гаргасныг хянаж байгаа. Удахгүй шийдвэрлэнэ” гэсэн юм.

ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 2018 оны өвөл хахууль авч, “Энканто таун” хорооллыг барьсан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үйлдэлд холбогдсон билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 450 сая төгрөгийн хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх албан бус мэдээлэл байна.

А.Мөнхтайваныг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн цагдан хориод байсан бөгөөд түүнийг нь өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг ч эх сурвалжууд мэдээллээ. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин Г.Орчлон
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
638340
3 эможи

Зочин
2022-07-01 09:17
Аливаа ажил, тендерийг, эрх мэдэл, мэддэг чаддагаараа боож, гацааж байгаад хахууль авдаг нь жирийн үзэгдэл болчихоод байгаа юм даа, хатуу ял шийтгэлээр таслан зогсоохгүй бол шийтгэлийг нь хялбаршуулаад байвал яаж авилга арилах вэ дээ.
Зочин
2022-06-30 16:29
Торгуулаад салах юм биздээ, арай дэндэж байна
Авлигалыг хялбаршуулан шийдэхээ зогсоо
2022-06-30 15:34
өмхий ацнуудаа
Зочин
2022-06-30 14:46
Даварсан хулгайчууд.Ялыг өгөөд шоронд нь хийлдээ.Ингээд байхаар монголд авилгийн хэрэг буурахгүй шүү дээ.Авилага аваад баригдсанч хялбаршуулаад ялгүй гарч болно гэсэн ойлголттой болчихлоо наад хулгайчууд чинь.
keyboard_arrow_up