Т.Энхтүвшин: Замын-Үүдэд чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол хоол болон буудлынхаа ₮1.3 тэрбумыг төлөөч ээ Т.Энхтүвшин: Замын-Үүдэд чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол хоол болон буудлынхаа ₮1.3 тэрбумыг төлөөч ээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Т.Энхтүвшин: Замын-Үүдэд чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол хоол болон буудлынхаа ₮1.3 тэрбумыг төлөөч ээ

2022 оны 6 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт олон улсын тээврийн талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Замын-Үүд дэх нөхцөл байдалд анхаарах хэрэгтэйг онцлоод, асуултад асууж, холбогдох албаны хүнээс хариулт авсан юм.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Нэгдүгээр асуудал,  гурван улсыг холбосон Н3 хатуу хучилттай зам хэзээ баригдаж дуусах вэ. Энэ баригдаж дуусаж байж транзит ачааны гаралт нэмэгдэнэ. Манайх босоо тэнхлэгийн төмөр замаараа тээврээ хийж чадахаа болиод байна. 

Хоёрдугаарт, Замын-Үүдэд анхаармаар байна. БНХАУ-ын тал 0 цэг дээр терминалаа өргөтгөсөн байхад манайх өргөтгөөгүй байгаа. Хятад талаас чингэлгээ нэмэгдүүлмээр байна гээд байхад Монголын тал хүлээж авах терминалаа өргөтгөж чадаагүй байна. Замын-Үүд хоосон чингэлгээр дүүрлээ. Энэ асуудлаа яриач ээ, мөн л ялгаагүй олон улсын тээвэр шүү дээ.

Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган чингэлэг тээврийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд оруулахын тулд 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ дагуу олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. АТҮТ-ийн 10, Монгол төмөр замын хоёр, ХХЕГ-ын 27, зэвсэгт хүчний 57  гэх мэт олон хүн очиж ажилласан. Та нар Замын-Үүдэд буусан буудлын болон хоолны мөнгийг төлөөч ээ. Нэртэй устай нь Замын-Үүд сумын Засаг дарга зарлана шүү гэдэг асуудал яригдаж байна. Замын-Үүд та нарын идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Та хэд ажил зохион байгуулсан бол, чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол идэж уусан, байрласан буудлынхаа мөнгийг төлөөч ээ, өмнөөс чинь ичиж байна. 

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан: Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар байгуулагдсан. Замын-Үүдэд гурван сарын хугацаанд тээвэр гацаад байсан. Үүнийг зохион байгуулан, энэ оны нэгдүгээр сарын 11-нээс тээвэрлэлтийг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд 6.6 тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу гурван сарын хугацаа буюу дөрөвдүгээр сарын 11-н хүртэл тээвэр зохион байгуулалтыг төрөөс хариуцсан. Тодруулбал, тээврийн хэрэгслийн түрээс, жолооч нарын тусгаарлалт, хоол хүнс зэрэг багтсан. Үүнээс 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нь шийдвэрлэгдсэн. Үлдсэн 2 тэрбум төгрөгийн асуудал нь Сангийн яамнаас санхүүжилтээ хүлээж байна. Баримтуудаа бүрдүүлж илгээсэн байгаа. Үүн дээр нэмээд дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 16-н хүртэл гарсан нэмэлт зардал 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдээгүй. Маргааш Шадар сайдын ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэхээр болсон. 

Чингэлэг шилжүүлэн тээвэрлэх талбайд эхний ээлжид 100 орчим чингэлэг солилцох байдлаар явсан. Харин энэ нь цаашид ч үргэлжлэхээр байгаа тул талбайг өргөтгөх саналыг БНХАУ-ын талаас тавьж, эхний ээлжид тус улс ажлаа эхлүүлсэн. Хоёр сарын хугацаанд хийгдээд энэ долоо хоногт дуусах гэж байгаа. Үүний дараагаар манай талаас залгуулаад сар гаруй хугацаанд хийх тул наймдугаар сар гэхэд терминалийг өргөтгөж дуусна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638341
1 эможи

keyboard_arrow_up