Д.Загджав нь 4.2 тэрбумын хоёр байр,  Hummer H2, Lexus-470, Lexus-450, Lexus-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн ЗУРГААН авто машинтай Д.Загджав нь 4.2 тэрбумын хоёр байр, Hummer H2, Lexus-470, Lexus-450, Lexus-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн ЗУРГААН авто машинтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Загджав нь 4.2 тэрбумын хоёр байр, Hummer H2, Lexus-470, Lexus-450, Lexus-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн ЗУРГААН авто машинтай

2022 оны 6 сарын 30

Төрөөс төрсөн тэрбумтан, албан тушаал сэлгэн амьдарсан ШШГЕГ-ын дарга 58 настай Д.Загджавын авлига, албан тушаалын хэрэгт хэрхэн холбогдож байсан талаар өмнө мэдээллэсэн.

Arslan.mn

Үргэлжлэл:  ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хууль бус үйлдлүүд! 

ШШГЕГ-ын дарга Д.Загджав нь албан тушаалд томилогдох зорилгоор өөрийн үүсгэн байгуулсан “Хөгжлийн хэмнэл” ХХК-ийг төрсөн дүү Д.Загдсүрэнгийн охин З.Ариунзаяагийн нэр дээр шилжүүлэн, өөрт хамааралгүй болгон харагдуулах үйлдлийг хийжээ. Улмаар тус компаниар дамжуулан хээл хахуульд авсан мөнгөө угаадаг байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээллэсэн. Түүнчлэн түүний хууль бус мөнгийг угаахад түүнтэй ойр харилцаатай хэд хэдэн хүмүүсийг нэр холбогдсон байдаг.

Тэрбээр ШШГЕГ-ын даргаар томилогдсоноос хойш иргэдээс бэлэн мөнгө авч хоригдлуудтай уулзуулдаг байсан талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд ярьдаг.

Д.Загджавын хувьд “тэрбумтан” хэмээн тодотгосон нь учиртай. Д.Загджав АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хоёр байртай. Эдгээр нь 4 тэрбум 250 үнэлгээтэй. 460 сая төгрөгийн үнэлгээтэй Hummer H2, Lexus-470, Lexus LX-450, Lexus LX-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн зургаан авто машинтай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 118 сая төгрөгөөр үнэлэгддэг. 423 сая төгрөгийн хадгаламжтай” гэжээ.

Түүнчлэн тэрээр Бага тэнгэрийн аманд зүрхний анд Ц.Анандбазартайгаа бөөрөө нийлүүлэн, хаяа дэрлэн үнэтэй хауст амьдардаг.

Д.Загджавыг МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ШШГЕГ-ын даргаар томилогдсных нь дараа тусгайлан хүлээн авч уулзан, хурандаа цолыг нь сэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр тооноор орж ирэн хурандаагаа буцаан авч, "генерал" цолоо наадмаар авахаар хөөцөлдөж буй. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын асуудлыг шийдвэрлэж, хамт олондоо ёс зүй, ажиллах ур чадвараараа манлайлал үзүүлдэг хүн хэрэгтэй болохоос “Генерал” цол авах гэж суудлын бөглөөс хийн, сул цалин авдаг Д.Загджав шиг улс төрч хэрэггүй гэдгийг алба хаагчдаас нь хэлж байв.

Монголын төр цол горилсон, залуучууддаа зайгаа тавьж өгдөггүй, авлигач, намын гар хөл болсон Д.Загджав мэтийн нөхдүүдэд ямар ӨРТЭЙ ЮМ БЭ!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
4
yay an post
1
sad an post
ouch an post
4
confuse an post
7
angry an post
46
638344
80 эможи

Оргил
2022-07-02 12:46
Ийм хүн чухал обьек дээр ажиллаж болох уу. Үнэхээр цэргийн малгайг, дүрэмт хувцасаа зөв өмсчихөж чадахгүй хүн албан хаагчиддаа хувцсаа зөв өмс гэж шаардлага тавьж чадах уу, хоригдолтой хувийн харилцаатай хүн энэ байгууллагад ажиллаж болох уу, хоригдлын ар гэрээс мөнгө авч, ялыг хөнгөрүүлж ажлын хоног өгөхийг шаардаж байгаа хүн энэ байгууллагын дарга байж болох уу г.м үтэр түргэн энэ тэнэгээ зайлуулж өгнө үү. Арай ч дээ. МАН ын ажлын наймаа хэтэрч байнаа.
ИРГЭН
2022-07-01 16:36
ЗОЛБИН УЛС ТӨРЧ ШҮҮ ДЭЭ ӨӨР ЮУ Ч БИШ
Казино
2022-07-01 15:35
Казиноод маш хайртай золиг шүү!!!
zochin
2022-07-01 14:10
ШШБЕГ удирдлагагыг дотороос нь олон жил ажилсан хамт олны дунд нэр хундтэй туршлагатай хунээр тавьж болдоггуй юм бхдаа дан гаднаас цагдаагаас дарга тавихтюм
Зочин
2022-07-01 13:19
Арьсны ченжийг шууд зайлуул
зочин
2022-07-01 12:56
Наадах чинь Эксэл унаж байсан нөхөр, Хан уулын засаг дарга болоод гэнэт баяжсан
Бат
2022-07-01 12:09
Насаараа бизнес хийлээ... Энэ хүн шиг хөрөнгө хурааж чадсангүй... Цалингаа чүү ай тавьж байнадөө
Даймаагийн доодхыг гөгдөх арслан.мн зайлаа
2022-07-01 11:26
Арслан.мн битгий заваараад байгаачээ.Дамдинцэрэнгийн хийгээгүй ажлыг Загджав харин ч албан хаагчдаа гэх сэтгэл зүрхээр илүү сайн хийж байгаа.Дарга цэргийн захирах захирагдах ёсоо мэдэхгүй хувийн ашиг хонжоо хайдаг 2000 малтай алба хаагчдын орон сууцнаас ах дүү найз нөхөддөө өгсөн Дамдинцэрэнгийн дэргэд хийсэн ч юмтай хэлэх үгтэй хүн шүү
Зочин
2022-07-01 10:47
Ийм юмнууд л хуулийг гууль болгож ардыг гишгэлэж байгаа ойлгох хэрэгтэй
Зоч.ин
2022-07-01 10:46
Загджав хҮЧИНГИЙН асуудлаар НАХЯ-НЫ ЦТДС-ИАС ХӨӨГДСӨН БАЙДАГ. ЮУН ХУРАНДААУН ГЕНИР
зочин
2022-07-01 09:32
хан-уул дүүргийн дарга байхдаа л солонгосын хөрөнгө оруулалттай барилгын компаниудаас хахууль авч сөүлийн казинод тоглох мөнгөө каргогоор дамжуулан авдаг байж билээ. хахууль авахаас өөр ажил хийдэггүй л хүн дээ.
Энхээ
2022-07-01 08:43
Шударга л эр хүн пээ
Зочин
2022-07-01 07:13
Хурандаа цол сэргээх гэж юу вэ Өмнө нь цолтой байгаагүй. Улс төрийн албан тушаалтан л байсан. Хурандаа цолыг Баттулга биш ЗХЖШГ олгодог 1500000 төгрөгийн ханштай гэж дуулсан.
Хулан
2022-07-01 06:58
Ямар өлөн новш вэ.Өлсгөлөнгийн газраас ирсэн гуйлагчин юмаа гөлөг чинь
Зочин
2022-07-01 02:52
Хулгайч хүүр далд ороосой
Зочин
2022-07-01 01:56
Энэ хүн яаж яваад Хурандаа цол авсан тун бүрхэг тэгээд ч ШШБАлбанд тэнцэхгүй маш их шуналтай мөнгөны төлөө шоронгоос хүн оргуулж мэдэх этгээд энэ албанд цагдаагаас хүн томилж цус сэлбэх цаг болсон.
Зочин
2022-07-01 00:30
Растергуев бодитсон бол нөхдүүдтэй нь авчираад самруулчихмаар новшнууд манайд ч их бна даа
Mgl
2022-07-01 00:18
Ene erguu maliig turuus zailuulah tsag bolson buduuleg mulguu ork luibarchin
Пүүгий
2022-06-30 23:28
Төрөөс хамааралгүй бизнес эрхэлж болношд. Баян гэхээр хүн болгон төрөөс хулгайлсан бх ёстой биш ш дэ
Зочин
2022-06-30 22:51
Цаг нь ирэхээр орлогы нь нотуулна
Зочин
2022-06-30 22:50
Новшнууд юмма
Шархүү
2022-06-30 21:52
Лалар юмаа ариун цагаан хөдөлмөрөөр ингэж амьдрахуу
dsn
2022-06-30 21:28
alban tushaaliin tsol bhd avchil taarah biz
Зочин
2022-06-30 21:18
Ийм юмнуудаар хужаагийн өрийг төлүүлье, Очирбатаас хойш хөлжсөн бүх хулгайчуудаар ядаж хужаагийн өрийг төлүүлэхийг гөардацгаая
Zochin
2022-06-30 21:15
Ийм аюултай хүнийн яагаад өндөр албан тушаалд томилоод байдаг юм бол... Ингээд бодоход мафи болчихсон санагдаад байх юм
Зочин
2022-06-30 19:54
Төрд авилгагүйгээр ажиллаж байгаа хүн ийм юмтай болно гэж ёстой худлаа. Өрнөөс өрний хооронд л амьдрана шүү дээ
хүн
2022-06-30 19:47
пээ бурхан өршөөгэээ базар баань хум пад сухай
Зочин
2022-06-30 19:47
хулгайч,газрын наймаачин,тэнэг мал!авгай нь гаальд байхдаа байлдааны сум оруулж наймаа хиидэг байсан нь хэвлэлээр гарч байв
Чойдог Батдорж
2022-06-30 19:37
сайн шалгах хэрэгтэй их юм гарна даа!!!!
Батаа
2022-06-30 19:07
Энэ хулгайчийн хөрөнгийг хурааж, шоронд хийгээч..
Зочин
2022-06-30 18:39
50 сая долларын бал чулууны ордыг нь мартсан байна.
Зочин
2022-06-30 18:11
За боль доо арай огохгуй биз дээ ингэж арай авч болохгуй дээ
Зочин
2022-06-30 17:45
Шууд зайлуулаа наадах Ананбузарын анд бол эвгүй дээ зайлуулсан дээр цагдаагаас даргыг тавьж шшгег цусыг нь цэвэршүүл ....ерөнхий сайд Оюунэрдэнээ
zochin zochin
2022-06-30 17:38
Ed nar buur neg aih icheh zuilgui boljee heleh ug alga arai l yuma
Zochin
2022-06-30 17:31
Ontsgoigiin 2 suraggui hurandaa generalaa avchihsan l bn lee shdee.
Зочин
2022-06-30 17:30
hun bur yaduu amidrah yostoi bish dee biznes erhelj bolohgui yu bna
Зочин
2022-06-30 17:24
Urdnii humuusiin hiigeeguig hiiseeen yalt chgui
alba haagch
2022-06-30 17:23
үе үеийн дарга нараас хийсэн ажиотай хэлэх үгтэй хүндээ байгууллагын ажил дээшилсэн байдаг шүү
Зочин
2022-06-30 17:14
АТГ шалгуул наадахаа
zochin
2022-06-30 16:45
tsergiin yargalal zoduurtiin zolios bolj uregdsen zaluusiinhaa amiig tsagdaagiin darga bold zevsegt huchnii darga naraas neheech.
Дүгэр
2022-06-30 16:43
Аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт 5 жил тасралтгүй ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хуулийн зохицуулалтыг УИХ-ын чуулганаар батлуулахад чухал үүрэг гүйцэтсэн Загджав
zochin
2022-06-30 16:36
Харин ч энэ хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрх зүйн орчин, нийгмийн баталгааг хангах тал дээр бодлогын хэмээний томоохон ажлуудыг хийж чадсан.
Зочин
2022-06-30 16:31
harin ch tomilogdsonoos ni hoish olon ajil hiigdej bga yum bishu
keyboard_arrow_up