Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхлаа Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхлаа

2022 оны 7 сарын 01

Arslan.mn

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жо Байденд 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр бараалхав.

Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад  айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон.

 

Эх сурвалж: ГХЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638347
0 эможи

Зочин
2022-07-09 13:24
Ө.Батбаяр англи хэлийг төрөлх монгол/буриад/хэлнээсээ дутахааргүй төгс эзэмшсэн нэгэн билээ.Дэлхий тойрч улс,орнуудын талаар асар их мэдээлэлтэй.Одоо Байдентэй уулзаж мөнгө гуйх биш хамтарч ажиллах салбараа оновчтой сонгож холбогдох хүмүүсийг уулзуулж гэрээ хэлцлийг байгуулах ажилдаа орох юм байна.Орчуулагч чирээд далбайдаг хоцрогдсон сайд дарга нарыг Элчингээр томилох буруу гэдгийг Батбаяр нотолж байна.Амжилт хүсье
keyboard_arrow_up