Ч.Номин сайд дотоод дахь дансандаа 4.1 тэрбум, гадаад дахь дансандаа 1.1 тэрбум төгрөгтэй Ч.Номин сайд дотоод дахь дансандаа 4.1 тэрбум, гадаад дахь дансандаа 1.1 тэрбум төгрөгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Номин сайд дотоод дахь дансандаа 4.1 тэрбум, гадаад дахь дансандаа 1.1 тэрбум төгрөгтэй

2022 оны 7 сарын 01

Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгө төрийн өндөр албан тушаалтнууд дотроо дээгүүрт бичигдэж байна. Гэр бүлийн гишүүний орлого, үл хөдлөх, дансан дахь мөнгө, авлага гээд бүгд тэрбум тэрбумаар үнэлэгдэж байгаа юм. Тодруулбал, Ч.Номин сайд жилийн 235 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүн нь ГУРВАН тэрбум 785 сая төгрөгийн орлогыг 2021 онд олжээ.

Arslan.mn

МАН-д төлсөн албан бус татварынхаа оронд охиноо сайд болгосон "Гачуурт"-ын н.Чинбатыг их л гүйлгээ ухаантай гэдэг.

Тэгвэл өөрийн телевизээ удирдаж байгаад Соёлын сайд болсон Ч.Номин НАЙМАН орон сууц, хоёр зогсоол, хүлэмжийн зориулалттай хоёр газартай аж. Эдгээр нь 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээтэй.

Түүнчлэн НЭГ тэрбум 124 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 80, Toyota, Alphart, Porsche, Cayenne, Mercedes Benz G 55 AMG, Nissan, Patrol маркийн долоон машинтай. Дотоод дахь дансандаа ДӨРВӨН тэрбум 196 сая төгрөг, гадаад дахь дансандаа НЭГ тэрбум 124 сая төгрөгтэй, 22 тэрбум 328 сая төгрөгийн авлагатай. 

Тэрбээр Булган Ундрага ХХК, Түмэн шувуут ХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Монос хүнс ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ард Бит ХК, Ард Бит ХК, скинни констракш ХХК, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Бусад, Номсис ХХК, Ард кредит ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Эрдэнэс таван толгой Бусад, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Хорин Мянган зүрх сан Бусад, Монголын телевизүүдийн Чуулган Бусад, Ай Ти Би консалтинг ХХК, Веп Энтертайнмент ХХК, Воркшоп ХХК, Скинни ХХК, Арри Монгол ХХК, Волю Плас ХХК, Ори Студиос ХХК, монимэйшн ХХК-иудад хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
638381
13 эможи

зочин
2022-07-09 13:10
Чинбат Ноён уул,Мандал зэрэг газар зөвшөөрөлгүйгээр/ зөвшөөрлийг нөхөж авсан/ Сентерра гоулд-тай хамтарч алт ухсан Гол дэмжигч нь Ерөнхий сайд байхдаа Сү.Батболд олон тендер,алт ухах зөвшөөрөл олгосон Шалгавал шалбарч мэдэх л боловуу Улсад татвар төлөлгүй нэг л хэсэг бултсан
зочин
2022-07-03 19:26
үхэхээр аваад явах биш дээ улсаа сайхан хөгжүүлээсэй буян болох байх даа
Зочин
2022-07-02 11:08
Аймөар юм аа улсыг минь идэж ханахгүй юм даа.Өөр хаанаас хөрөнгөжих вээээ дээээ
zochin zochin
2022-07-02 09:07
Mongoliin ediin zasgiin ergeltiin mungiig ed nar l ingej tugjij bga yum da
BAT
2022-07-01 23:33
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
zochin
2022-07-01 20:32
Гүйлгээ ухаантай бизнес сэтгэлгээ сайтай л хүүүхэн байна. Угаас хөрөнгө чинээ ихтэй хийх юм олдохгүй улс төрд орж уйдаагаа гаргаж байгаан ойлгож ядаад байх юу байна.
Зочин
2022-07-01 20:16
Гүйлгээ ухаантай юмуу гүйдэг луйварчин юмуу
Tsooj
2022-07-01 19:14
Хоол нь зохимжтой шингэцтэй байх болтугай.
Хүн
2022-07-01 16:53
Хөрөнгөтэй сайдтай байх зүгээрээ , улсаа харин яаж хөрөнгөжүүлэх вэ гэж сэтгэж ажиллах хэрэгтэй . Шинэ залуу үеийн болон ахмад үеийн эрдэмтэн мэрэгтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй .
keyboard_arrow_up