БАРИМТ: Сэгс цагаан богдыг 7.5 тэрбумаар “арилжих” гэрээг ил болгож байна БАРИМТ: Сэгс цагаан богдыг 7.5 тэрбумаар “арилжих” гэрээг ил болгож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: Сэгс цагаан богдыг 7.5 тэрбумаар “арилжих” гэрээг ил болгож байна

2022 оны 7 сарын 02

Arslan.mn

Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн охин Б.Баярмаа та говийн их дархан цаазат газрыг гадныхантай нийлж ухахаасаа ичээч.

Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газар Сэгс цагаан богд уулын бүсэд орших “ Баянхөндий ” алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компани олборлохыг , говийн малчид эрс эсэргүүцэж буй. Тус компаний Монголын талыг хариуцсан захирлаар Ерөнхийлөгч асан Б.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг байна. Энд уурхай ажиллаж, гүний ус ашиглавал говийн эмзэг хөрсийг тэжээн тэтгэж байдаг загийн шугуй устаж, хулан, тахь, хавтгай, мазаалай тэргүүтэй ховор амьтдын амны ус залгуулдаг шанд булаг ширгэж, элсэн цөл болж, үндсэндээ амьдрал сүйрнэ. Иймээс Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчид тэмцэж эхлээд байгаа.

Гэтэл Орон нутгийн удирдлагууд АВЛИГЫГ бүр албан ёсны, тодорхой нөхцөл шаардлагатай хийдэг болсныг эндээс харж болно.

Баянхонгор аймгийн Засаг дарга, олборлогч компантайгаа нийлж, төрийн бус байгууллага байгуулан, “орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” нэрийн дор 7,5 тэрбумыг захиран зарцуулна. Үүний төлөө говийн их дархан цаазат газар Сэгс цагаан богдын бүсэд алт ухуулна. Ийм гэрээ хийдэг ажээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь “Эрдэнэс Монгол ” компанитай “орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”ний төсөл гээчийг хийжээ. Уг төсөлд Баянхөндийн ордыг ашиглах “Эрдэнэс Монгол” компани ирэх 4 жилд Баянхонгор аймагт 7.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Үүний тулд тус компани дэргэдээ Төрийн бус байгууллага байгуулж, удирдах зөвлөлийн 9 гишүүнд нь компаниас 5 хүн, Баянхонгор аймгийн ИТХ-аас 1, Баянхонгор аймгийн ЗДТГ-аас 1, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 1, Шинэжинст сумын ЗДТГ-аас 1 хүн орж, хөрөнгө оруулалтыг шийдэх гэнэ.

2021 онд 3 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ.

1. Гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа 25%

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлагдмагч 25%

3. Барилгын зөвшөөрлүүд бүрдмэгц 25%

4. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсны дараа 25%-ийг хийж барагдуулахаар заажээ.

Энэ мэтээр уг гэрээнд дурдсан нөхцлүүд биелмэгц Хөрөнгө оруулалтыг тухай бүр нь ТББ-ийн дансанд шилжүүлэхээр тусгажээ. Зарим санхүүжилтийг нь Шинэжинст суманд 20% ,Баян-Өндөр суманд 20%, үлдсэн 60%-ийг Баянхонгор аймагт шууд олгохоор тусгасан байна. Энэ чинь яг үнэндээ албан ёсны, баталгаажсан авлига биш үү?

Өнөөдөр уул уурхай байгаль орчныг сүйтгэж, малчдыг гол ус, бэлчээр нутгаас нь салгаж буй үйлдэлд Орон нутгийн удирдлагуудын энэ мэтийн оролцоо, балаг их гэдэг нь эндээс харагдна.

Arslan.mn

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
2
angry an post
22
638395
31 эможи

zochin
2022-07-15 17:09
өлөн бөөс
Чойжоо
2022-07-09 12:17
Багабанди УИХ-н дарга байхдаа "Туул жин пангийн" Хятадуудтай найзлаад 20 сая төгрөг бэлэг авч тэр нь фотозургаар баримтжуулагдаад баларч байж билээ. Тэгээд нэг их удаагүй байхад Хятадууд нь Монголын нутагт тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 24 цагийн дотор Монголыг орхиж гарцгаасан шүүдээ. Тухайн үеийн хэвлэл,мэдээллийн хуудсанд байж л байгаа.Бага тэгээд бандь нэрийг нь хүртэл эцэг эх нь олж өгсөн нь гайхалтай.Бага ухаантай мулгуу новш мэдрэлд юм орчихсон юмуу угаас мэдрэл амьвтан байсан юмуу "цэцэн үг зохиодог" ажилтай ерөнхийлөгч байж Эрдэнэтийн Отгонбилэгтэй нийлж Швейцарийн оффшор банканд 25 сая доллар хадгалуулаад авч чадаагүй бас нэг баларсан шүүдээ.Отгонбилэг нь онгоцны осолд орохоо яаж мэдэхэв.Багабандь УИХ-н дарга учир Швейцари явж чадаагүй сүүлднь авах боломжгүй Отгонбилэг зөвхөн өөрийнхөө нэрээр хадгалуулсан учир эхнэр Туяа,хүүСодбилэг очоод авч чадалгүй ирцгээсэн түүх бий.Багабандь нэг л буруу гарын мөнгөтэй дандаа холбогддог хүн.Н.Энхбаяр мань хүнд найзын хувиар,албаны шугамаар анхааруулсан учир тэдний харьцаа чоно нохойн хэмжээнд хүртэл муудсан
Зочин
2022-07-06 22:49
Долоон уулын цаагуур далд ороод өгөөсэй
Зочин
2022-07-04 11:37
Yasan hanaj tsaddaggui yumbdee
Сэлэм Тогмид хаачив. Новш юм аа.
2022-07-03 17:14
Засаг төр гэж байдаггүй юм уу. Эцэг охин хоёр урвагч мэлхийг цаазлаасай
ard
2022-07-03 11:39
энэ өмхии ногоон мэлхиигиин нам дагаж баяжсан өлөн хорхойны хииж байгаа хэрэг цаазал лалруудыг
Рагчаа
2022-07-03 10:15
Байгаль дэлхий энэ арчаагүй шуналтнуудаас нэг л өдөр хариугаа авах байх.. шунал ихэдвэл шулам болно. Эцэг, охин 2 болих хэрэгтэй. .
харамсалтай
2022-07-03 09:19
Завханы багабанди гэгч их л баян хүн. Одоо болих уу? гэж багабанди хэлэхгүй. МАН ынхан оюу толгойн ТУЗ өөс энэ өвгөнийг гаргах гэж арга ядаж байна. Монголчууд ч энэ өвгөнийг үзэн ядаж байгаа. Шуналд хязгаар байхгүй дээ
Зочиг
2022-07-02 19:15
Хүмүүс ингэж дургүйцэж үзэн ядаж байхад багабанди гуай та өөрөө оюу толгойгоос больчих хэрэгтэй. Мөн охиноо энэ алт ухах ажилд оролцуулахгүй байгаачээ.
Бодлын хулгай,
2022-07-02 16:18
Багабанди чи удмаараа эх орныг минь идэх санаатай юу. Горьд. Нэг л өдөр гэдэс чинь хага үсэрнэ дээ. Оюу толгойгоос зайлаач сайн дураараа новш минь
Зочин
2022-07-02 16:14
Засаг төр буруутай шүү дэ Зөвшөөрлийн дагуу ухаж байгаа гэж бна лээ Багабанди д монголын хууль үйлчлэхгүй юм бна Ерөнхийлөгч Ерөнхий сайд 2 маань таг дуугүй байдаг юм Бага банди Охин тойгоо Оюутолгойд олон жил өндөр цалинтай алба хашсан Одоо дахин Сэгс цагаан богдын алт ухна гэнэ Тэгэхэд төр маань дуугүй л байх юмЯасан ч дуусдаггүй шунал юмбэ дэ Мэдэхгүй юм Төр маань зөвшөөрөөд байгаа юм билээ
яана даа
2022-07-02 15:51
Ханана гэж байхгүй шунал байна даа. ХӨӨГӨӨД байхад л багабанди оюу толгойн ТУЗ өөс гарахгүй байгаа. ЛАВ МАН ын удирдлага энэ өвгөнг хөөж чадахгүй бололтой. Шунал хэтэрвэл аюуул дагуулна даа.
СЭЖИГИЙН ГЭР БҮЛ ЗАЙЛ
2022-07-02 15:32
Шуналын туламнууд үхэж далд ор
Зочин
2022-07-02 15:11
Эцэгтэйгээ адил шулам уу. Цаг өөр болж байгаа шүү. Ард түмэн нэг босвол
зочин
2022-07-02 13:53
Баыгаль дэлхий бузарласан шуналын дэв Багабандийн удам 7 үеээрээ тамд очоорой
keyboard_arrow_up