УИХ-ын Б.Чойжилсүрэнгийн шуналд БОАЖЯ, Нийслэлийн хууль үйлчлэхгүй, зөвшөөрөлгүй барилга бариулсаар байна УИХ-ын Б.Чойжилсүрэнгийн шуналд БОАЖЯ, Нийслэлийн хууль үйлчлэхгүй, зөвшөөрөлгүй барилга бариулсаар байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын Б.Чойжилсүрэнгийн шуналд БОАЖЯ, Нийслэлийн хууль үйлчлэхгүй, зөвшөөрөлгүй барилга бариулсаар байна

2022 оны 7 сарын 08

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дархан цаазат газарт, ямар ч зөвшөөрөлгүй 18 давхар 16 блок орон сууцны хорооллыг сүндэрлүүлэхээр барилгын ажлаа эхлүүлжээ.

Arslan.mn

Гишүүний зүгээс наадмын амралтын 9 хоногийг ашиглан барилгын ажлаа нэлээн явуулж байгаад БОАЖЯ, Нийслэлээс зөвшөөрлөө хөөцөлдөнө хэмээн ярьж суугаа гэнэ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн ээлжит хууль бус үйлдлийг баримттай хүргэе!

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн  "Говь ресурс хийл" компани нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд уулын дархан цаазат газарт харьяалагдах Ар зайсангийн ам буюу Дугуй цагааны яг чанх хойно 18 давхар 16 блок орон сууцны хорооллыг босгохоор хууль бусаар барилгын ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл Нийслэл, харьяа яамнаас ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн нууцаар барилгын ажлыг хэдийн эхлүүлж, өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж.

Уг Ар зайсангийн аманд байрлах 8.8 га газрыг 2019 онд аялал жуулчлалын зориулалттай ашиглана хэмээн Нийслэлээс “А” даалгавараа авч, зөвшөөрөл гаргуулсан байдаг.

Гэтэл “А” даалгаварынх нь хоёр жилийн хуулийн хугацаа нь хэдийн дуусаж, өнөөдөр зөвшөөрөлгүйгээр орон сууц барихаар ийнхүү ажиллаж байна.

 Хурд группийн охин компани гэгддэг "Говь ресурс хийл" компани 8.8 га газартаа 2021 онд 3 давхар “Хүмүүн” сургуулийг барьжээ. Гэхдээ тус сургууль нь нийт газрын 10 орчим хувьд ч хүрэхгүй талбайд нь барьсан байдаг. Харин үлдсэн га газруудад аялал жуулчлалын бус, зөвшөөрөлгүй орон сууцны хороолол барьж байгаа нь Монголын хуулийг уландаа гишгэдэг, эцэс төгсгөлгүй шуналынхаа төлөө эрх мэдлээ урвуулан ашигладагийн нэг жишээ юм.

Хотын дарга Д.Сумьяабазар дугуй цагааны тохижилтын ажлыг шалгах үеэрээ 2 ч удаа тус барилгын хажуугаар явсан байдаг. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн зөвшөөрөлгүй барилгыг дуугүй хүлээн зөвшөөрч, далдуур дэмжээд байгаа нь ямар нэгэн ашиг сонирхолынх уу?!

БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар нар дархан цаазат газарт 2000 гаруй айлын орон сууцны хороолол ямар ч зөвшөөрлөө аваагүй, дур зоргоороо барьж, саяханаас эхлэхэд нь яагаад далдуур дэмжээд байна вэ?  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
638553
8 эможи

Zochin
2022-07-09 22:16
Arai neg helbertei barigddag choijilsurengiin barilguud niisleliig maani muuhai bas gutaaj bna.yamarch dizaingui barilguud.hotiin darga,ene said 2 avilgaa hangalttai avaad amaa uduulsen baihoo.
Рагчаа
2022-07-09 18:37
Шунал ихэдвэл шулам болно доо. Энэ чөтгөрийг зайлуулж шоронд хийгээч.
ИРГЭН
2022-07-09 16:45
УВС ХҮН МӨНҮҮ ГЭВЭЛ МӨН ТЭГХЭЭР АРГГҮЙ ШУНЛАА ДИЙЛЭХГҮЙ, ГЭХДЭЭ МАН-ИЙГ 2024-ОНД Л ТӨР ОРУУЛАХГҮЙ БАЙХАД ЭНЭ БУЗАР ХҮМҮҮС ДАЛД ОРНО, ХОР ҮЙЛИЙН ТЭНХЛЭГ БОЛСОН УВСЧУУД НЯМДОРЖТОЙГОО БАЯРТАЙ БОЛООСОЙ
zochin
2022-07-09 16:18
Yasan baragddaggui shunal ve.Zavaan baliar yum hamgiin oligtou
Зочин
2022-07-09 15:15
Ene sumka sdag zailuulahgu bol hotiig bur neeree samarch duuslaa
zochin zochin
2022-07-09 11:14
Baigali orchnii said ta ajlaa hiihgui bol zailaarai choijoogiin hamaaraltai yumu
BAT
2022-07-09 02:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-07-09 00:16
УВС ЧУУД ИХ Л ДАВАРЧ БАЙНА ДАА
Занга
2022-07-08 19:48
Чойжилсүрэнг устгах цаг хаяанд иржээ.
Зочин
2022-07-08 17:25
Амралт нураахдааа богд ууланд ахин барилга бариулахгүй гэсэндээ
зочин
2022-07-08 14:29
Хөгийн Чойжилсүрэн дандаа наадмаар далимдуулан хулгайгаар барилга барьдаг. Хэн ч ямар ч хариуцлага тооцдоггүй. Үүнд л учир байна???
Зочин
2022-07-08 14:15
Дугуй цагааныг яаж буутга сан түүнтэй адилхан буулгах хэрэгтэй... Иргэдэд 07 газар олдохгүй байхад яагаад энэ эрхмүүд дураараа газар аваад байдаг юм бэ .
Зочин
2022-07-08 13:54
Тэнгэр ниргэг.
Зочин
2022-07-08 13:16
Хэзээ энэ нөхдүүдэд хууль үйлчилдэг байлаа. Хаан заан мэт авирладаг новшнууд энэ төр засагт олон. Нөгөө Сэлэмчин нөхөр
keyboard_arrow_up