ХЭҮК гадаад томилолтын зардлаа 10 дахин ӨСГӨЖЭЭ ХЭҮК гадаад томилолтын зардлаа 10 дахин ӨСГӨЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК гадаад томилолтын зардлаа 10 дахин ӨСГӨЖЭЭ

2022 оны 8 сарын 01

Arslan.mn

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) 2023 оны төсвийн саналдаа гадаад томилолтын зардлаа 10 дахин өсгөж буюу 40 саяас 448 сая төгрөг болгон нэмэж оруулжээ.

Эдийн засгийн амаргүй хүнд үед төрийн байгууллагууд нь улам үрэлгэн хандаж, хэрэгтэй хэрэггүй олон зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийхээр ирэх оны төсөвийн саналдаа оруулсныг УИХ-ын зарим гишүүд шүүмжиллээ. 

Тухайлбал, шинээр хүний эрхийн мэдээллийн нэгдсэн сангийн програм хангамжийн зардалд 300 сая төгрөгийг зарцуулахаар ХҮЭК оруулж иржээ. Гэтэл сүүлийн хэдэн жил бүх төрийн байгууллагууд програм хангамж хийлгэж байна хэмээн өчнөөн зуун саяар нь үрсэн байдаг. Тус тусдаа өчнөөн зардал болгосон ч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй учир үүнийгээ цэгцлэх гээд e-mongolia, цахим үндэстэн, дижитал Монгол гэж яриад сүүлдээ бүр Цахим хөгжлийн яам хүртэл байгуулсан байдаг. Гэвч дахиад төрийн байгууллагуудын програм хангамж нэрийдлээр үрэлгэн ханддаг байдлаар гарсаар байгаагийн нэг жишээ нь ХЭҮК болоод байна. 

ХЭҮК нь Засгийн газрынхаа бодлогын эсрэг үрэлгэн, ямар ч хэмнэлтгүй ажиллаж байна уу гэж хардахаар байна. 

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан ирэх оны гадаад томилолтын зардлаа өсгөх болсон тал дээр "бусад орны туршлагаас судлах, харьцуулсан судалгаа хийхэд шаардлагатай зардлыг тусгаж оруулж ирсэн. Мөн эрүүдэн шүүхийн эсрэг хороо болон дэд хорооны уулзалтанд албан ёсоор оролцох чиг үүрэгтэй учраас гадаад томилолт хэрэгтэй" хэмээн байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултанд хариулжээ. 

Монгол Улсыг эдийн засгийн хүнд үе хүлээж байгааг эдийн засагчид сануулсаар буй. Гэтэл төрийн байгууллагууд нь ямар ч хэмнэлтгүй, үйл ажиллагаанд нь дорвитой өөрчлөлт авчрахгүй арга хэмжээнүүдэд үрэлгэн, тансаг хандаж байгаа нь хэр зохистой вэ Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ !!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639008
2 эможи

Зочин
2022-08-04 20:17
Үхсэн баасныхан судлах. Монголдоо юу ч хийж гийгүүлээгүй мөртлөө гадаад явахаа урьтаж болгож байдаг. Мэддэг чаддаг хуульчаа дахин томилооч.
Иргэн
2022-08-02 10:06
Сангийн сайд авлига авсан .
Зочин
2022-08-02 09:48
Бууны ноход суганы үснүүд нар саран дээр очиж судлах гээгүй бол судлах орон үлдлээ юу. Тэгээд ч ахиц дэвшил олж харсангүй
Зочин
2022-08-02 00:43
Өмхий морин толгойт юу бодож сууна.
keyboard_arrow_up