Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо

2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг 2022 оны долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг амжилттайгаар хамгаалж оролцсон.  

зураг

ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт зохистой эрх зүйн орчныг бүрдүүлж, инновацыг дэмжсэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүхий нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын дахин үнэлгээний тайлан, тодруулгыг Зөвлөмж 15-ын хүрээнд тухай бүр АНДМУТБ-т хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд АНДМУТБ-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсын дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, баталсан бөгөөд үүний үр дүнд Зөвлөмж 15-ын үнэлгээг нэг шатаар амжилттай ахиулав. Ингэснээр АНДМУТБ-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсыг ФАТФ-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-ын үнэлгээг ахиулсан анхны ФАТФ-ын гишүүн бус орон болсныг онцоллоо.

зураг

Мөн хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч У.Ганчимэг, мэргэжилтэн Б.Цолмонтуяа нар гишүүн орнуудад Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцаж, холбогдох илтгэл, тайланг тавив. Илтгэлийн төгсгөлд АНДМУТБ-ийн дарга болон бусад улс орнуудын төлөөлөл Монгол Улс ФАТФ-ын техник зөвлөмжийн үнэлгээг ахиулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг онцлон сайшааж, баяр хүргэлээ. 

ФАТФ-ын 40 Зөвлөмжийн 25 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд болон шууд бусаар хамааралтай байдаг ба Зөвлөмж 15-ын үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж 2021 онд үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож, 1 шатаар амжилттай ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39-ийг “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж ахиц гарч буй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639217
1 эможи

keyboard_arrow_up