БАРИМТ : Б.Лхагвасүрэн нь ГИХГ-ын Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзийд 200 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ БАРИМТ : Б.Лхагвасүрэн нь ГИХГ-ын Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзийд 200 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ : Б.Лхагвасүрэн нь ГИХГ-ын Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзийд 200 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ

2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хүнд үеэ туулж буй. Гэтэл нөлөө бүхий албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд нь ард иргэдээсээ далдуур хэдэн зуун саяар нь нэг, нэгнээ шагнан урамшуулж байгаа талаар олон факт, баримтууд гарсаар. Мэдээж тэд хувиасаа биш татвар төлөгчдийн, төсвийн мөнгөөр туйлж байна. 

Өнөөдөр бас нэгэн баримтыг дэлгэж байна.

Уг баримт нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нууц шийдвэр гарган М.Мөнх-Өлзий, нэр бүхий хүмүүст Капитал банкны хөрөнгөнөөс тус бүрт нь 200 сая төгрөгийг урамшуулал болгон олгосон явдал юм.  Уг шийдвэрээ дотооддоо ч нууцалсан нь хардах үндэслэл болж байгаа юм. 

Уг хэргийг тодруулбал, Монголбанкинд ажилладаг М.Мөнх-Өлзий нар нь Капитал банкинд эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа өнгөрсөн 2022 оны дундуур буцаад Монголбанкиндаа ажиллаж эхэлжээ. Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэр гарган М.Мөнх-Өлзий нарт тус бүрт нь 200, 200 сая төгрөгийн урамшууллыг олгосон аж. Уг урамшууллыг Капитал банкны хөрөнгөнөөс авсан аж. 

Б.Лхагвасүрэн уг шийдвэрээ дотооддоо ч төдийгүй ихэд нууцалсаар байгаа талаар тухайн банкны эх сурвалжууд хэлж байв. М.Мөнх-Өлзий нь Гадаадын Иргэний Харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн хүүхэд бөгөөд 2015 оноос эхлэн Монголбанкинд ажиллаж байгаа.

Гэхдээ бодит байдал дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь 600 сая төгрөгийн урамшууллыг олгосон байх магадлалтай хэмээн дотоод эх сурвалжаас нь хэлж буй. 

Улмаар уг урамшууллын талаар М.Мөнх-Өлзий нарын Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. 

Тухайлбал, Мөрөнгийн Мөнх-өлзий нь 2019 онд Монгол банкнаас капитал банкний эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд тэрээр 2017 оноос хойш Монголбанканд Хянан шалгагч хийж байгаа. 2017 онд мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого 32,445,440 төг байсан бол 2018 онд 121,264,480 болж өссөн байна. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчаар М.Мөнх-Өлзий томилогдсон бөгөөд тус онд мэдүүлэг гаргагчийн орлого 355,466,490 болж нэмэгджээ.

Эдийн засгийн хүнд үед ард иргэд нь бүсээ чангалан, өдөр хоногоо өнгөрөөж байхад Монголбанк нь урамшууллыг ганц нэг хүнд хэдэн зуун саяар нь олгоод байгаа нь хэр шударга вэ?! 

Үргэлжлэл бий ...

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
5
confuse an post
angry an post
12
639248
18 эможи

Зочин
2022-08-13 20:53
ene lhagvasuren gej hogiin llriig zailuulah hun alga uu mongold.yamar tom artai amisgaa ve.ter artai ni buulgaach.ediin zasag shalan deer hevtlee
Зочин
2022-08-13 08:30
Монгол банк гэж төрийн мөнгөөр баян айлын эрх хүүхдүүдийг туйлуулсан газар байх юм даа. Ардын хүүхэд энэ байгууллагад хэзээч ажилд орж чадахгүй. Төрийн албаны тухай хууль энэ байгууллагад үйлчилдэггүй ганц ч удаа сонгон шалгаруулалтаар хүн ажилд авч байгааг нь сонсоогүй. Мөнгөний ханш унаад ард түмний амьдрал хэцүүдэд байхад Монгол банк юу хийж бна аа нэг нэгнээ хэдэн зуун саяаар нь шагнасан улс байх юм. Иж бүрэн шалгалт оруулах хэрэгтэй
Зочин
2022-08-12 22:36
Муу новшнуудийг үндсээр нь устгавал таарна хэзээч ханаж цадахгүй бирдүүд ажилин авч хариуцалга тооц төр гэж байдаг бол
Зочин
2022-08-12 18:26
Монгол банкны е ..Лхагвасурэн хувьдаа банктай болсон биз дээ хуутэй 2 уулаа монгол банкыг идэж дуусаагуй юу дээр Морон ёстой дугуйгаа олжээард тумний татварын монгийг их идвэлхор болно гэдгийг мэднэ биз дээ
Zochin
2022-08-12 13:39
Odontungalag Adilbish nariig avdag gej sonsoj baisan unen yum baina daa
Зочин Зочин
2022-08-11 23:50
Энэ Мөрөн гэж хүний үр удам яасан тасардаггүй урт гартай хүн юм бэ? Муу муухай юм болгонд л энэ хүний нэр холбогдож явах юмаа
Зочин
2022-08-11 16:44
Урамшууллаа бэлнээр авдаг гэж байгаа. Сайн ухвал 200 сая хамаагүй бага тоо байгаа.
Зочин
2022-08-11 15:41
Энэ ч бараг үнэн байх аа Шижирмаа Адилбиш нар багт нь ажиллаж байсан хүмүүсийн цалин урамшуулал олгосон мэт дансанд нь мөнгө хийчээд өөрсдөө тэрнээс нь хувь авдаг байсан
pzdakuud sde mungu hewlej tugrugiin hansh unagahas uur yu hiisim be mongol bank, Ajilchid n nemegded office n tomrood tansag bolood bdag Mongoloo, tugruguu hardaaa klalruudaa
2022-08-11 12:17
nowshhh
Зочин
2022-08-11 11:16
Энэ хятадын эрлийз мөрөн гэх хүн хог монголын төр, монгол туургатанд их гай тарьж байгаа этгээд дээ. Мөрөн гэх эрлийз Гихаэг-т а ажиллаж байхдаа баянмонгол хорооллын барьсан компаниас 3 өрөө байр, 2 зогсоол авилгад авсан гэдэг, бас хятадад өвөр монголчуудын эрх ашгийг хамгаалан тэмцэгч Батзангиа гэгчийг НҮБ-д өргөдөл өгчөөд хариу хүлээж байхад нь хууль бусаар барьж хятадын тагнуулынханд тушааж амь насыг нь бусниулсан уравсан хулгай гэдгийг тэр үеийн гадаадын иргэдийн албаны ажилтнууд ярьдаг юм билээ. Одоо бас хурлийз хүүхдээ монголын банканд шургуулаад хамтран хулгай хийж байгаа юм байна. Энэ хулгайчийн барьж шалгарчээ.
Зочин
2022-08-11 10:31
Мөрөн цагдаад ажиллаж байхдаа бусдын илрүүлсэн хэргийг өөр дээрээ авч шагнуулсан, Монголын цагдаагийн нэрийг дэлхий дахинд гугтааж С.Зоригийн хэргийг илрүүлэхгүй байхын тулд хэргийн газрын бүх ул мөрийг Ц.Элбэгдорж,С.Эрдэнээ.....нарын олон хүмүүсийг зориуд оруулж балласан...,тэгээд зогсохгүй "Зоригын аллагын хэргийг илрүүлэнэ"гэж солиорч ард түмнийг хуурч Монголын төрийн түшээ болж гэмт хэрэг үйлдсэн бузар этгээд,шоронд жинхэнэ байх ёстой этгээд шүү дээ!!! Одоо бүр үр хүүхдээ ард түмний татварын мөнгөөр олон зуун саяар нь завшиж явна, Монголын төрд энэ этгээдийг шударгаар эрүүгийн хэрэгт татаад шалгачих ажилтан байхгүй юу?!
Зочин
2022-08-11 07:15
Эрхмэдэлтнүүд төрийн төлөө ажлахгүй дээ. Төрийн хүн - төрийн төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг бол монгол хөгжих баЙЛАА. Яаж төсөвөөс ашиг гаргах вэ л гэсэн сэтгэлтэй нам дагасан луйварчид төрд гарч байна.
Ganaa
2022-08-10 22:28
ХУВАЛЗНУУД
Муу ren
2022-08-10 21:23
Өө хөөрхий
keyboard_arrow_up