МАН: Сайн ажилласан нь хамаагүй, улс төрийн дэмжлэг үзүүлэх хүнийг л САЙДААР ТОМИЛНО МАН: Сайн ажилласан нь хамаагүй, улс төрийн дэмжлэг үзүүлэх хүнийг л САЙДААР ТОМИЛНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАН: Сайн ажилласан нь хамаагүй, улс төрийн дэмжлэг үзүүлэх хүнийг л САЙДААР ТОМИЛНО

2022 оны 8 сарын 19

Ирэх даваа гарагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал болон Засгийн газрын дан дээлтэй сайдын суудлыг  давхар дээлээр солих зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Arslan.mn

Тэгвэл эрх баригч Монгол Ардын намд одоогийн дан дээлтэй сайдууд хэр сайн ажилласан нь ямар ч хамаагүй аж. Тэд УИХ-д сонгогдсон намын гишүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авч, гомдогсодыг аргадах ээлжит "комбинац"-аа хийж байгаа гэв. Шинээр сайдын суудал горилогчдоос одоогийн зарим дан дээлтэй сайдын энд хүрч ажиллах хүн ховор байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр харьцуулан гаргаж буй.

Гэвч МАН-ын удирдлагууд сайн ажилласан нь хамаагүй одоо сонгуулийн өмнөх чухал үе ирсэн учраас улс төрийн дэмжлэг үзүүлэх улс төрчдөөрөө засгаа бүрдүүлэхээс өөр аргагүй хэмээн ярьсан талаар эх сурвалжууд хэлж байв.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь аль нэг салбарын сайд хийж байсан гишүүнийг дахин тухайн салбарт нь томилолгүй өөр салбараар зөрүүлэх сурагтай.

Учир нь өмнө сайд хийж байсан гишүүдийн хийсэн балаг, хэл ам бүрэн намжаагүй төдийгүй, дахиад тухайн салбартаа тухлах нь ард иргэдийн зүгээс шүүмжлэл гарах эрсдэл өндөр хэмээн үзэж байгаа аж. 

Ямартай ч МАН дотроо УИХ-д хоёр буюу түүнээс дээш сонгогдсон гишүүддээ "сайд"-ын суудлыг өгнө гэдгээ аль хэдийн илэрхийлээд буй. Анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүд зөрүүлээд байнгын хорооны даргын суудлыг эзэгнэх хүсэлтэйгээ ч мөн илэрхийлээд амжжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн суудлаа авч үлдэх сүүлийн тохироо нь Засгийн газраа давхар дээлтэй сайдуудаар бүрдүүлэх болчихоод байгаа юм. 

Монголын ард түмэнд ажлаа сайн хийдэг хүн хэрэгтэй байдаг бол эрх баригч МАН-д тохироог нь хийхэд тусалдаг улс төрч байх нь чухал хэмээн үзсэн бололтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639513
1 эможи

Зочин
2022-08-22 10:34
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Иргэн
2022-08-21 21:23
Одоогийн сайд нарын дотор ажлаа мэддэг хүн байхгүй гэж шүүмжлээд байсан мөртөө огцрох болохоор нь сайн ажилласныг нь олоод харчихсан уу?
keyboard_arrow_up