Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?! Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Манайхан сайхан туйлширна. Цэцийн дүгнэлт гарч, “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөс хойш өнөөх хэдэн яамыг нөгөөх 76 маань дундаа тавиад “бялуу” болгоод хэрчиж буй бололтой. Мэдээ сураг дуулах нээ, яам бүрт хоёроос дээш “гишүүн-сайд”-ын нэр явж байх юм. Үнэхээрийн тухайн салбарыг аваад явчих хэмжээний гишүүд сайдад амбийцалж байгаа нь сонсогдож л байна. Тэдний хувьд “...Яагаад болохгүй гэж” хэмээн бодогдож байгаа юм. Гэтэл бас “...Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг нөхдүүд ч сайд болохоор зүтгэцгээж байх шиг байна. Яаж ийгээд хоёр удаа гишүүнээр сонгогдсон биш тэрийгээ эрэмбэ болгоод “...Заавал сайд болох ёстой” гээд гүйчихэж байна гэнэ.

Хэн хэн сайд болж, засагт сэлгээгээр орох вэ гэдэг УИХ-аар Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний ард болно. Тэр тусмаа энэ асуудлыг Ерөнхий сайд шийднэ. Ерөнхий сайд гэхээсээ Ардын намын хувьд иймэрхүү томоохон томилгоо, сэлгээний өмнө хотоос гарч уулздаг “хообий”-той. Тэрэлж, Хөвсгөл гээд явж өгдөг. Энэ уламжлалаа үргэлжлүүлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ардын намын генсек, тэгээд нэр бүхий улстөрчид, албан тушаалтнууд Хэнтийд уулзжээ. Тэр уулзалтаар юу ярьж, хэн хэн дээр тохирсон бэ гэдгээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдож таарна.

Гэхдээ Цэцийн шийдвэрийн дагуу хийгдэх Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт нь бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх учиртай. Улс орнууд ч өнөөгийн нөхцөлд засагтаа сэлгээ хийхдээ ийм бодлого барьж байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио 2022 оны наймдугаар сарын 10-нд танхимдаа сэлгээ хийсэн. Танхимынхаа 19 сайдын 14-ийг сольсон. Харин манайхаар ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Эдийн засаг сэргээн босголтын сайд нараа хэвээр үлдээсэн. Үүнийг Японы улс төр судлаачид “...Засгийн газрын бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт бол Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Үүнээс болоод Японы гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй. Мөн дотоодод улс төрийн хямрал болохооргүй боллоо” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь дайн, ковид гээд олон улсын байдалтай холбоотой юм.

Тэгэхээр манайд ч гэсэн салбарын сайд нар “дан, давхар” нь хамаагүйгээр үлдэх шаардлага бий. Тэр нь Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Эрүүл мэндийн сайд нар гэсэн үг.  Эдний дундаас Эрүүл мэндийн сайдын суудлыг сонирхсон эрхэм гишүүн цөөнгүй байгаа аж. Тэгвэл эрүүл мэндийн салбар гэж юу вэ гэдгийг сайтар бодох ёстой юм. Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар улстөрчдийг томилдог болчихсон. Мэргэжлийн хувьд тэс өөр улстөрчид гэсэн үг л дээ.

Тиймээс энэ салбарт тасралтгүй үргэлжилдэг бодлого гэж үгүй болсон. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсон хүчний бодлого нь сайдын өнгөөр хувирч байдаг болчихсон байв. Харин одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг Т.Мөнхсайхан 2020 оны долдугаар сард Эрүүл мэндийн сайдын болсон. Т.Мөнхсайханы дараа С.Энхболд Эрүүл мэндийн сайд болсон. Энэ хоёр залуу эмч мэргэжилтэй. Салбарынхаа бүх түвшинд ажиллаж ирсэн. Тиймээс ч тэр үү, үүссэн нөхцөл байдлыг салбарынхаа ажиллагсадынхаа боломж бололцоотой уялдуулах тал дээр улстөрчөөс илүү байх шиг байдаг. Дээрээс нь эмч залуусыг сайд болсоноос хойш эрүүл мэндийн салбарын байдал эрс өөрчлөгдсөн. Гэхдээ болохгүй, бүтэхгүй бүхнийг өргөс авахтай адил алга болгоно гэж юу байх вэ дээ. Ямартай ч энэ эрт илрүүлэг, үзлэг, эмч нарын цалингийн өсөлт, за тэгээд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт гээд олон “юм” жагсааж болно.

Товчхондоо, 2020 оноос хойш, ялангуяа сүүлийн жил гаруйн хугацаанд энэ салбарын бодлого, шинэлчэл нь системтэй явдаг болчихоод байгаа юм. Дээрээс нь эрүүл мэндийн салбарынхан ч тангарагаа биелүүлэх гэж тартагтаа тултал ажилласан. Эмч, сувилагч, асрагчаас эхлээд бүхий л албан хаагчид ковидын хамгийн хүнд үед сөхөртлөө зүтгэсэн. Олон эмч, сувилагч “...Ажлаасаа гаръя” гэтлээ нуруугаа авахуулсан. Үүнийг хүмүүс мэддэг. Хэлдэг. Ярьдаг. Сайд менежмент хийж салбарынхан нь ингэж зүтгэсний хүчинд өнөөдөр монголчууд маскаа тайлаад багагүй хугацаа өнгөрлөө. “...Монголчууд ковидыг ялчихлаа” гэж олон улсад шуугисан. Олон улсын эрүүл мэндийн байгууллага ч үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол хүн мэддэг ажлаа л сайн хийдэг. Тэгээд ч эрүүл мэндийн салбар бол улс төрийн талбар биш. Тэгээд бас “...Эмч, улстөрч хоёрын хэн нь эрүүл мэндийн салбарыг илүү авч явдаг вэ”, “...Хэн нь хэрэгтэй вэ” гэдгийг бүгдээрээ л харлаа. Гэхдээ ингэж асуумаар байгаа юм. Яагаад гэвэл энэ сэлгээгээр олон сонгогдсон улстөрчийг Эрүүл мэндийн сайдаар томилох аваас эмч залуусын эхлүүлсэн ажил “будаа” болж, эрүүл мэндийн салбарын ээлжит дампуурал эхэлнэ. Тиймээс гишүүд сайд болох жагсаалтаас нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639578
6 эможи

Зочин
2022-08-31 16:01
Т МӨНХСАЙХАН эрүүл мэндийн салбартаа дахин ирж, шинэчлэл хийгээсэй гэж хүсэж бгаа хүн олон бгаа.Чадварлаг хүн билээ шүү!
Зочин
2022-08-25 13:36
Эрүүл мэндийн сайд Энхболд их зүйл хийж байгаа учир үлдээх нь зөвөө Мөнхсайхан жаахан хэл аманд орсон.
Бялуу биш
2022-08-25 11:13
Эрүүл мэндийн сайдын албан тушаал бол мэргэжлийн хүн хийж байж салбараа хөгжүүлж, чадавхижуулах болохоос биш УИХ гишүүдийн хувааж идэх бялуу бишшүү, бага шиг далжигнамаар юм даа
Эмнэлгийн ажилтан
2022-08-23 20:13
Эрүүл мэндийн салбарыг тэр дундаа төрөх эмнэлгийг улс төржүүлсэнээс үүдэн төрөх эмнэлгиыг мөнгө олох уурхай болгон ашиглаж, өөрийн ашиг сонирхолын зөрчлөөс улбаалан өөрт таалагдахгүй зуу зуун эмч ажилтаныг дарамтлан дарангуйлж, шахалт үзүүлэн өөрөө өргөдлөө өгөхөөс өөр аргагүй болтол нь дарамт үүсгэн ажилгүй болгоод зогсохгүй өөрийн захиргааны хүрээлэлд дандаа цагдаагийн байгууллагад ажиллаж эрүүгийн хууль цаазаар мэргэшсэн хүмүүсийг захиргааны ажилтнуудаар дур мэдэн ажиллуулаад ажилтнууддаа үргэлж эрүүгийн хууль уншуулж яллана, шийтгэнэ, цагдаад өгч эрүү үүсгүүлнэ, хариуцлага хүлээлгэнэ дарамталж байгаа Өргөө амаржихын даргыг нэн яаралтай зайлуулахгүй бол Нэгдүгээр төрөх үндсэн үйл ажиллагаа явуулах яадамжгүй болтлоо ганхаж бна. Үүнийг мэдсээр сонссоор байж Сайд болох шавь нь юу ч хийхгүй өөгшүүлсээр тэнд ажиллаж буй 400д ажилтаны эрх ашиг зөрчигдөж, өдөр бүр ажилтан ажиллагсад маш олноор ажилаас гарсаар бна. Сайд аа!!!!!!
Илүү юманд санаа зовоод яах вэ
2022-08-23 19:41
Өчүүхэн боол бидний үгийг ноёд тоогоо юу.
Иргэн
2022-08-23 11:01
Мөнхсайхан сайд их ч ажил эхлүүлж их том ашиг сонирхолыг таслан зогсоож чадсан зоригтой шийдэмгий залуу сайд. Ашиг сонирхол гэдгээс хол хор нь гарсан сайд байсан даа. Хурган цадаагүй мал төлгөндөө майлна гэдэг хүмүүсийн ашиг сонирхол хэрээс хэтэрлээ ЭРҮҮЛ МЭНДийн салбар ашин сонирхол улс төрөөс ангид байх ёстой
Irgen
2022-08-23 10:48
MUNHSAIHAN,enhbod 2yn ali nag ni baival ulsad heregtei ali ali ni sain ajiaj bga
Зочин
2022-08-23 10:43
Мэргэжлийн бус сайдтай байвал Оюун-Эрдэнэ өөрөө л зовно шд, наандаж хэл ам тасрахгүй. Мэргэжлийн сайдтай байвал салбар нь хэл ам гаргах нь ч бага, оюунэрдэнэ тэрнийгээ базчаад сууж байх нь амар биз
Иргэн
2022-08-23 10:00
Эрүүл мэндийн яамыг Мөнхсайхан сайд байхдаа нэлээд олон ажил эхлүүлээд байсан тэднийг үргэлжлүүлэн хийлгэх хэрэгтэй
keyboard_arrow_up