БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчийн МЭДЭГДЭЛ БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчийн МЭДЭГДЭЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчийн МЭДЭГДЭЛ

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл гаргажээ. Үүндээ Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын Гадаад харилцааны албаны дарга У Жаошегийн нийтлэлийг гаргасныг шүүмжилжээ. Энэхүү нийтлэлд “Тайванийн тусгаар тогтнол” гэх агуулгыг эрээ цээргүй тарааж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг мушгиж, Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэдгийг санаатайгаар үгүйсгэж, “Тайванийг НҮБ-д элсэх”-ийг уриалсан байна.

УГ Мэдэгдэлд:

“Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Энэ бол ямар ч хүн, ямар ч хүчин өөрчлөх боломжгүй бодит үнэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолд БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын бүх ард түмнийг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс Тайвань НҮБ-д элсэх асуудал огт байх боломжгүй.

COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчин янз бүрийн шалтаг гаргаж, халдвар хамгааллын сэдвийг улс төржүүлж, олон улсын тавцанд нэг Хятад зарчмыг өдөөн хатгахыг завдсан. Гэвч, нэг Хятад зарчмыг баримтлах нь ерөнхий хандлага хийгээд ард түмний хүсэл, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголцол юм. “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчний санаархал бүтэхгүй.

Монгол Улсын Засгийн газар нэг Хятад зарчмыг тууштай баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ын эсрэг байдагт Хятадын тал талархал илэрхийлье. Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тал дээр хуурмаг байдалд автаж, Монгол Улсын бодлоготой харшлах нийтлэлийг нийтэлсэн явдалд бид харамсаж байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнээс суралцана гэж найдаж байна. Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншүүд, найрсаг хөршүүд. Хятадын талын улс орныхоо бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар болон ард түмэн цаашид ч мөн ойлгож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
640554
11 эможи

Зочин
2022-09-21 19:12
Нэг бол нэг, БНХАУ-ын дотоод хэрэгт бүү оролц, Тайванийн арал БНХАУ-ын салашгүй нэг хэсэг мөн бөлгөө.
ганбаатар.Д
2022-09-20 15:34
Улс хоорондын асуудал том асуудал би мэдэхгүй жижигхэн монголыг ковидын үед ч хүнд суртал чирэгдэл, үнэ өртөг нөмөх бүр муухай арга хэрэгэлдэг хятадын ёс зүй муухайг ойлгож чадахгүй байгаа. Монголд ч хүнснхий гол нэр төрөл мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл нь эргээд монгол хүний амь нас эрүүл мэндэд ч хохирол учруулах хэмжээнд хүрхээр муу ажилладаг гэдэг нь монголчуудыг хятад хүнд итгэхэд хэцүү богоод байгаа юм
Зочин
2022-09-20 11:28
зарим хэвлэл мэдээллийнхээ худлаа америкт бялдага царайлж урд зүгийнхэний уур хүргэж битгий улс орон ядарсан түмний амьдралд гай болж үзээрэй.
keyboard_arrow_up