Ц.Даваасүрэн: Цэцийн шийдвэр бол дахин сонгогдохгүй байхаас эмээсэн, жагсаалтын ард нуугдсан УЛСТӨРЧДИЙН ЗАХИАЛГА Ц.Даваасүрэн: Цэцийн шийдвэр бол дахин сонгогдохгүй байхаас эмээсэн, жагсаалтын ард нуугдсан УЛСТӨРЧДИЙН ЗАХИАЛГА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Цэцийн шийдвэр бол дахин сонгогдохгүй байхаас эмээсэн, жагсаалтын ард нуугдсан УЛСТӨРЧДИЙН ЗАХИАЛГА

2022 оны 10 сарын 06

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн горимын санал гаргаж, үг хэллээ. 

Тэрбээр "Өнгөрсөн зургаадугаар сард Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн заалт тайлбарласан хууль бус үйлдэл гаргасан. Би Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Байнгын хороогоор хэлэлцэх ёстой, энэ долоо хоногийн хуваарьт алга. Үүнийг шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол дахин сонгогдохгүй байхаас эмээсэн, жагсаалтын ард нуугдаж гишүүн болох гэсэн улстөрчдийн захиалга байсан. Үүнийг л Үндсэн хуулийн Цэц шийдсэн. Энэ асуудлыг жагсаалтад оруулахгүй болохоор нь таныг захиалагч нь юм болов уу гэж хардаж байна. Хууль бус үйлдлийг дараад суугаад байж болохгүй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641128
3 эможи

keyboard_arrow_up