Тэтгэвэрийн нас нь болсон атлаа ажилласаар байгаа төрийн албан хаагчдыг ЧӨЛӨӨЛНӨ Тэтгэвэрийн нас нь болсон атлаа ажилласаар байгаа төрийн албан хаагчдыг ЧӨЛӨӨЛНӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэвэрийн нас нь болсон атлаа ажилласаар байгаа төрийн албан хаагчдыг ЧӨЛӨӨЛНӨ

2022 оны 10 сарын 10

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.10/ боллоо. Бүлгийн хурлаар нэг асуудал буюу Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Төсвийн хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Тус нэмэлт, өөрчлөлтөд ямар заалт орох талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад тэрбээр "Төрийн албаны тухай хуульд хоёр өөрчлөлтийг оруулж байгаа. Ирэх жил орон нутгийн төсвийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан байна. Харин 20-оос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлнэ.

55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай ийм өөрчлөлт оруулж байгаа нь зарчмын хувьд зөв" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
641252
9 эможи

Иргэн
2022-10-10 23:39
Ер нь л заавал улсын байгууллагад ажиллах ямар шаардлага байнаа?? Ажил хиймээр бол өөр хувийн хэвшилд ажиллаж болно шүү дээ
Зочин
2022-10-10 23:19
Хэдэн тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа карма руу өнгийж байхаар улс орноо зөв удирд, хүний нөөцөө зөв бэлд, төрийн албаны нэр хүндийг өсгө, цалинг нь нэм, нийгмийн баталгааг нь ханга, тэгээд бас тэтгэвэрт гарчаад дутагдалтай хүний нөөцөд чинь ажиллаж байгаа ахмадуудаа дэмж, харин ч ураммшуул!!!! Хүүхдийн мөнгө хасах, тэтгэвэрт гараад ажиллаж байгаа хэдэн хүнээр оролдож суухаар өарсдийн утас, унаа, хоолны мөнгөө хас, тэдний мөнгөнөөс илүү хэмнэлт болно, хүний нөөцийн бодлогоо сайжруул
Зочин
2022-10-10 21:39
Шүүгч нар заавал 60 нас хүртлээ ажиллах шаардлагагүй шүү дээ
иргэн
2022-10-10 20:15
500к ийн цалинтай төрийн үйлчилгээний ажил хийх(жижүүр,үйлчлэгч,харуул г.м) залуучууд байна уу тэгээд...ёстой лөөлөө байлгүй дээ.
Zochin
2022-10-10 19:12
Ёстой зөв...би л дарга би л чадна гээд тэтгэвэртээ гарсан хэрнээ залуучуудаа дарамтлаад байдаг хүмүүс албан газар болгонд 1 ээс 5 дотор байгаа....зөв байна дэмжиж байна
Нэргүй
2022-10-10 19:03
523000 төгрөгийн цалин дээр ажиллах хүн олдохгүй байна манаач үйлчлэгч угаагч гээд энийг ахмадууд нугалж байна шүү
Зочин
2022-10-10 18:49
Төсвийн хэмнэлт эндээс эхлэх ёстой баахан улс төрийн орон тоо гаргаж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгаа дарга нарт хариуцлага тооцох
Зочин
2022-10-10 18:46
Татвар төлөгчдийн мөнгөөр давхар цалин авч болохгүй
Зочин
2022-10-10 18:44
Ёстой зөв төрийн шалгалтанд тэнцсэн зхлуучууд зөндөө нас гь болсон настангууд даа чөлөөнд суулгах ньзөв шүү
бичиж яриад л байдаг
2022-10-10 17:37
ХЭЗЭЭ тэтгэвэрийн хөгшчүүлээ чөлөөлөх юм вэ?
ИРГЭН
2022-10-10 16:52
ЮУ ХЭЛХЭВ СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗАЛУУСТ АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙХАД НОВШИРООД ЗАЙЛЖ ӨГДӨГГҮЙ ӨГӨРҮҮДИЙГ ХӨӨ
keyboard_arrow_up