Б.Бат-Эрдэнэ: Олон улсын Допингийн эсрэг байгууллагын АНХААРАЛ ТАТСАН улсын тоонд Монгол орсон Б.Бат-Эрдэнэ: Олон улсын Допингийн эсрэг байгууллагын АНХААРАЛ ТАТСАН улсын тоонд Монгол орсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ: Олон улсын Допингийн эсрэг байгууллагын АНХААРАЛ ТАТСАН улсын тоонд Монгол орсон

2022 оны 10 сарын 18

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг, зуны олимпын 32 дахь удаагийн наадам 2024 онд Франц улсын нийслэл Парис хотод болно. Тус наадамд манай улсын тамирчид оролцох боломжгүй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. 

Тэрээр "Нөхцөл байдал хүнд байсан. Би наймдугаар сарын 30-ны үеэр ажлаа хүлээж авсан. Аравдугаар сарын 27-н гэхэд Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага буюу WADA-гаас манай улсыг үндэсний дүрмээ Засгийн газраараа батлуулж, тогтолцоогоо бий болго гэж шаардлага тавьсан юм байна лээ, хугацааг гурван сараар зааж өгсөн юм байна лээ. Ажлаа авсныхаа дараа нөхцөл байдлыг тодруулсан. Засгийн газар дээр Ажлын хэсэг байгуулж ажилласан юм байна. УИХ дээр зарим гишүүн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Тиймээс түүнийг харзнаж нэлээд хугацаа алдсан байсан. 

Тиймээс WADA-д Азийн зүүн бүс хариуцсан захирал, холбогдох албаныхантай цахим хурал хийсэн. Мөн ажлын хэсэг болон хуулийн төсөл өргөн барьсан гишүүдтэй уулзаж, ойлголтоо нэгтгэсэн. Улмаар үндэсний дүрмээ Засгийн газраар албажуулж, батлуулах ажлаа хийе гээд явж байгаа. 10 дугаар сарын 27-ноос өмнө амжаад, үндэсний дүрмээ батлуулж амжих байх. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна. WADA-д Засгийн газар нотолсон гэдэг баталгаагаа илгээнэ. Ямар нэг зөрчил гарахгүй гэж бодож байна.

Допингийн эсрэг, түүний хор холбогдол, үнэн мөн чанар нь юу вэ гэдгийг олон нийтэд ойлгуулахгүй бол, үндэсний хэмжээний тогтолцоогоо байгуулж, үйл ажиллагаагаа явуулахгүй бол манай улс амаргүй нөхцөл байдалд байгаа. WADA-гаас Монгол Улс нэлээд анхаарал татсан улсын тоонд орж байгаа шүү гэдэг асуудал тавьсан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641492
0 эможи

keyboard_arrow_up