Х.Нямбаатар: 20 жил ажиллаад туршлага суучихсан хүмүүсээ “тэтгэвэрт гарах нас нь болчихлоо“ гэдэг асуудлыг ЭРГЭЖ ХАРМААР санагддаг Х.Нямбаатар: 20 жил ажиллаад туршлага суучихсан хүмүүсээ “тэтгэвэрт гарах нас нь болчихлоо“ гэдэг асуудлыг ЭРГЭЖ ХАРМААР санагддаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: 20 жил ажиллаад туршлага суучихсан хүмүүсээ “тэтгэвэрт гарах нас нь болчихлоо“ гэдэг асуудлыг ЭРГЭЖ ХАРМААР санагддаг

2022 оны 10 сарын 18

ХЗХДЯ-ын сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа "Хууль зүй, дотоод хэргийн салбарт хүний нөөцийн асуудал хүнд болоод байна"

Уг нь бусад салбартай харьцуулбал харьцангуй бодлоготой явж ирсэн. Агентлагуудынхаа захиалгын дагуу шүүх эмнэлгийн шинжээч эмч болон зарим нарийн мэргэжлийн боловсон хүчнээс бусдыг нь Дотоод хэргийн их сургуульд бэлдэж байгаа.

Гэвч өдгөө агентлагууд нийлбэр дүнгээрээ 1200 гаруй сонсогч шаардлагатай байна. Үүнээс боловсон хүчний асуудалд хүндрэл үүсэхээр нөхцөл байдал үүсэж байгаа юм.

Би Засгийн газрын гишүүний хувиар биш УИХ-ын гишүүний хувиар нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой. Бид бодит байдал дээрээ боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байж, сургуульд 4 жил сураад, ажлын талбар дээр 20 жил ажиллаад туршлага суучихсан хүмүүсээ таны тэтгэвэрт гарах нас болчихлоо гэдэг асуудлыг эргэж хармаар санагддаг юм.

Уг нь тухайн хүнд сонголтыг нь өгөөд та цаашаа үргэлжлүүлж ажиллах боломжтой гэдэг сонголтыг нь өгмөөр байна. Шинэ хүн сургаж ажиллуулах гэхээсээ илүүтэй мэргэшсэн хүмүүсээ ашигламаар байна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
641498
6 эможи

Гаанжуур
2022-10-24 22:14
ЦБ боловсон хүчний бодлогын маш том алдаа гаргаж ЦБ удирлага, алба хаагчийн чадварыг сүүлийн үед гарсан 7 авто машин мөргөж 2 бага насны хүүхэд гэмтээсэн хэрэг дэнр хийж байгаа мэдээлэлээс харж дүгнэж болно. Бэлтгэл хүчин чинь эх орон дуудхад бэлэн гэсэн үг шүү .Дутуу орон тоонд зардал мөнгө гарган боловсон хүчин бэлтгэнэ гэхийн оронд бэлтгэл хүчнээ ажилд томилход зардал мөнгө хэмнэгдэхээс эхлээд ажил албанд хэрэгтэй бусуу . ХЗ сайд ЦБ бодлогын алдааг даруй засах шийдвэр гаргах хэрэгтэй.
Зочин
2022-10-22 13:34
Ёстой нэг зөв асуудал хөндсөн байна. Аль ч салбарт туршлагатай, аливаа ажилд хариуцлагатай ханддаг, татлаа түлээгүй болчихсон,
Ундрал
2022-10-20 22:00
ЦБ-гыг бүрэн утгаар самарсандаа хөөрхий одоо цагдаад тулхтай юмны учрыг олох чадвартай боловсон хүчин бараг байхгүй болсон доо. ХЗ сайд оройтсон гэлээ олж харсан бодсон байна . Ахмад ажилтан гээд байгаа бэлтгэл офицеруудаа цагдаад нь эргэн ажилуулах боломж гаргалгааг олж шийдэх хэрэгтэй. Мэргэжлийн сургууль төгсссөн залуус ч цагдаагаас их гарч байна гэх энэ боловсон хүчний алдаатай бодлогын үр давгар өөрөөр хэлбэл тулж түшиж байсан аммад ажилтанууд байхгүй болхоор тэдэнд зөвлөх сургах хүнгүй болоод ирхээр албаа хийж чадахгүй сөхөрч дээрээс дарга нэртэй чалваргүй үе тэнгийн нөхдийн дарамтаас болон ажиллаасаа шарч байгаа. Та нар энгийн дэнд суогууль төгссөн нөхдийг сургаж ажилуулах бодлого чигь учир дутагдалтай байгааг харуулхаас гадна 20-25 жил ажилсан алба хаагчийг нөхөэ хэзээч чадахгүй гэдгээ мэдэрсэн бол бэлтгэл офицеруудаа зөвлөхөөр дариухан авч ажилуулсан нь онох байхдаа. ЦБ гараад өмгөлөгч, хуулийн зөвлөх хийж байгаа олон сайн залуус байгаа
Баатар
2022-10-20 17:16
ЦБ халагдсан алба хаагчаа цагдаад буцааж авдаг хэрнээ цэргийн тэтгэвэрт гарсан 40 гаоан насны алба хаагчаа буцааж ажилд авахгүй байгааг гайхдаг.Шинээр элс авах нь байх ёстой ч хуучин ажиллаж байсан хүнээ авхад ядахдаа сургана шэж зардал гарахгүй баймаар юм. Наад бэлтгэл ахлагч оцицеруудаа ажилд авах асуудлаа хурдан шийдмээр л юм шиг санагдах юм. Өнгөрсөн 2 жил ковид гээж хүн хүч хүрэхгүй гэж байрад ахмалууддаа ажил урьж ажиллуулаач гэхэд мэргэжил эзэмшээгүй сонсогч нарыг ажиллуулаад тэнэнтээд байсан. Тэгхэл эмнэлэгч тэтгэвэрийн эич сувилагч нараа урьж ажилуулж байсан. Одоо гэхэд Боловсролын байгууллага ахмад багш нараа уриад ажиллуулж байна. Өөрёдөө мэдэргүй бол бусдыг харж үлгэр авч болно доо. Цагдаа бол цалин олгоод цол олгоё гэж шийдэх боломжтой. Цаггдаа цэрэгийхэн чинь цол их чухал гэдэг шүүдээ
Зочин
2022-10-20 16:32
Хууль буруу хэрэглэж их мэдэгчийн дүрд тоголсоны гай!!! 25 жил ажилсан алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасныг цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахаар нь ажиллаас чөлөөлж байсан малаас дор тархитай ЦБ удирдлагын буруу!!. Цэргийн тэтгэвэр тогтоолгосон алба хаагч нар чинь бэлтгэл офицер гэсэн статустай явж байгаа тул ЦБ эргэн ажиллах боломжийг нээсэн шийдвэрийг маш яаралтай гаргах хэрэгтэй. ЦБ эргэн орж байгаа алба хаагчийн зүүж байсан црлыг сэргээн дараагийн цол олгогдох боломжийг нээж өгвөл ахин ажиллаж магадгүй юм.Бэлтгэл офицер ахлагч нараа ЦБ эргэж ажиллах боломжийг нээсэн бодлого шийдвэрийг гаргаж ажиллах хэрэгтэй.
Зочин
2022-10-19 05:50
ЗӨВ
Иргэн
2022-10-19 00:31
Сайд аа, ганц хууль зүйн салбарт биш бүх салбарт энэ асуудал байгаа. Мэдлэг, ур чадвар, туршлага,
ахмад эмч
2022-10-18 22:12
цагдаа, хууль шүүхийн ахмад хүмүүсээ өөрийн байгууллага ситемдээ ашиглах нь зөв харин эмнэлэг сургуульд орон тоо бөглөхөө больсон дээр
Нараа
2022-10-18 15:50
Шинэ хүнээ мэргэжсэн хүмүүсииг н дагалдуулж ажиллаад л сургадаг тогтолцоо бсан. Шүүдээ урд н тиим байхад болоод л бсан шүү
Зочин
2022-10-18 15:26
ҮНЭН ШҮҮ ! БОГ БОДОО ЯЛГАХГҮЙ, ЖНЬ : ГАНЦ БУТ ТӨМС УРГУУЛЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМААР, ГАНЦ ӨДӨР УУРХАЙД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС УУЛ УУРХАЙН ЯАМ, АШИГТ МАЛТМАЛААР ДҮҮРЭН БАЙНА. ТЭГСЭН МӨРТЛӨӨ АРАВ ХОРИН ЖИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН ХҮМҮҮСЭЭ АД ҮЗЭЭД БАЙДАГ. МЭДЛЭГ, ТУРШЛАГА ХЭЗЭЭ Ч ХӨГШИРДӨГГҮЙ ЮМ.
keyboard_arrow_up