ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааныг ХОЙШЛУУЛЛАА
2022 оны 11 сарын 04
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 4-ний өдөр хийхээр товлоод байсан билээ.
Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд холбогдох хуульд заасан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дараа товлон зарлахаар хойшлууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642089
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: