ЧУУЛГАН: Дараах 11 хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА ЧУУЛГАН: Дараах 11 хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Дараах 11 хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА

2022 оны 11 сарын 04

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2022.11.04/ хуралдаанаар 11 хуулийн төслийг эцэслэн батлана. Ингэхдээ 39-өөс дээш гишүүний ирцтэйгээр эцэслэн батлах нь. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно.

Үдээш хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Тэрбээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах. Гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчлан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөх ажээ.

Хуралдааны эхэнд хэд хэдэн гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Засгийн газрыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж ав" хэмээн "уурсав".

УИХ-ын дарга Занданшатар "Та энэ саналаа өчигдөр хэлэх байж. Өчигдөр төсөв дагасан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийчихсэн шдэ" хэмээн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Арваннэгдүгээр сарын 08-ны өдөр "7 биш 5 жилээр тэтгэвэр тогтоолгоцгооё" жагсаал зохион байгуулна. Өчигдөр Х.Нямбаатар сайд жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая гэсэн. Ард түмэн минь ирээд, жагсаалд оролцоорой" хэмээв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Өчигдөр Ц.Даваасүрэн гишүүн чуулганы танхимд намайг үндэслэлгүй гүтгэж, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Иймд би бас мэдээлэл өгье. Нэгдүгээрт, надтай холбож яриад байгаа 33 тэрбум төгрөгийн зээл надад ямар ч хамаагүй ээ. Би Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой байгаагүй. Хоёрдугаарт, авсан зээлээ бүрэн төлөөд дуусчихсан гээд өнгөрсөн зун тус компанийн удирдлага мэдээлэл хийсэн. Зээл нь төлөгдсөн. Гуравдугаарт, би өөрийн хүсэлтээр шалгуулья гээд дөрөвдүгээр сард мэдээлэл хийсэн. Үүнийхээ дагуу би шалгуулж байгаа. Хөгжлийн банктай намайг холбож яриад байгаа асуудал үнэн зөв нь удахгүй тодорхой болно" гэв.

Ийнхүү гишүүд үг хэлж дууслаа. Одоо хуулийн төслүүдийг эцэслэн батлах гэж байна. Эцэслэн батлах санал хураалтыг эхлүүллээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг 39 нь зөвшөөрч, 11 нь татгалзав.

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 40 нь зөвшөөрч, 11 нь татгалзав. Ийнхүү 40 гишүүн дэмжсэн тул энэ хууль эцэслэн батлагдлаа.

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 41 нь зөвшөөрч, 10 нь татгалзав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 40 нь зөвшөөрч, 12 нь татгалзав.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 41 нь зөвшөөрч, 11 нь татгалзав.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 39 нь зөвшөөрч, 13 нь татгалзав.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 40 нь зөвшөөрч, 12 нь татгалзав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 39 нь зөвшөөрч, 13 нь татгалзав.

Үл хөдлөх барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 41 нь зөвшөөрч, 11 нь татгалзав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 42 нь зөвшөөрч, 10 нь татгалзав.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 42 нь зөвшөөрч, 10 нь татгалзав.

Ийнхүү дээрх 11 хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 39-өөс дээш гишүүн дэмжсэн гэсэн санал өгсөн тул бүгд хууль болж, батлагдлаа.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642097
0 эможи

keyboard_arrow_up