Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266 тэрбумыг төсөв баталсны дараа ЯАЖ хуваарилахыг ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266 тэрбумыг төсөв баталсны дараа ЯАЖ хуваарилахыг ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266 тэрбумыг төсөв баталсны дараа ЯАЖ хуваарилахыг ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

2022 оны 11 сарын 04

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар тогтоосон нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцтай уялдаж цалин хөлс нэмэх зайлшгүй шаардлага бий болж, ирэх оны төсвийн төсөлд 266.2 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан.

Талууд өнөөдөр хийсэн уулзалтаар нэмэгдлийг зохистой хуваарилах, инфляцтай уялдуулах, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал тооцохдоо салбар салбараараа шийддэг асуудлыг зогсоох, хууль тогтоомжид заасан нэмэгдлийг олгохгүй байгаа асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хувийн хэвшлийнхний цалин хөлсний тогтолцоог судалж танилцуулах зэрэг санал гаргажээ.

Иймд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266.2 тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилах талаар УИХ-аар ирэх оны төсвийн тухай хууль батлагдсаны дараа дахин хэлэлцэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642125
1 эможи

nem
2022-11-05 11:47
нам дагасан хурган жижиг дарганарынхааа цалинг 1,5 сая болгоо газрын алба ниислэл байгал орчин татвар мхг
Зочин
2022-11-05 10:50
ТҮ-ГИИН ажилчдын цалинг сайн нэмэх шаардлагатай байна 523000 суутгал хийгдээд 460 гард дээрээ авч бна ямар нэгэн илүү цаг байхгүй амьдралд хүрэлцэхгүй цалинтай цаашид ажиллаж ам бүлээ тэжээхэд хэцүү байна
Олззаяа
2022-11-04 20:14
Хамгийн бага цалин авдаг тү1 албан хаагчидын цалин нэмээчээ.
keyboard_arrow_up