Н.Учрал: “Учралын баяр“ төслөөр 11 хүүхдийг Солонгос руу явуулж, эцэг эхтэй нь УУЛЗУУЛНА Н.Учрал: “Учралын баяр“ төслөөр 11 хүүхдийг Солонгос руу явуулж, эцэг эхтэй нь УУЛЗУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: “Учралын баяр“ төслөөр 11 хүүхдийг Солонгос руу явуулж, эцэг эхтэй нь УУЛЗУУЛНА

2022 оны 11 сарын 07

Эцэг эхээсээ хол өсөж, торниж буй хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулдаг "Учралын баяр" зорилтот төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төслийг хоёр сарын хугацаанд зарлахад 240 гаруй материал ирсэн. Үүнээс 11 хүүхдийг шалгаруулж, Бүгд найрамдах Солонгос улсыг зорих ажээ.

Төслийн зорилго нь гадаадад амьдарч ажиллаж буй эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь уулзуулдаг нийгмийн хариуцлагын төсөл гэдгээ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тодоттгосон юм. Тэрбээр "УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүр энэхүү төслийг уламжлал болгон зохион байгуулсан. Бид "Учралын баяр"-ыг рекламаас илүү нэвтрүүлэг болгож олон нийтэд хүргэнэ. Гадаадад байгаа монголчуудыгаа бүх талаас нь дэмжихийн тулд энэхүү төслийн гол зорилго оршино. Энэхүү хүүхдүүдэд эцэг эх нь та бүхнийг хаяагүй, харин тэдний төлөө ажиллаж байгаа шүү гэдгийг мэдэж амьдраасай" гэсэн юм.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэний тоо 2021 оны байдлаар 197 мянгад хүрсэн байна. Үүнээс Солонгос улсад 50 мянган иргэн байгаа ажээ. Энэ нь манай улсын 22 дахь аймагт амьдрах иргэдийн тоотой тэнцүү гэж ойлгож болно гэдгийг төслийн санаачлагч Н.Учрал хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642173
1 эможи

keyboard_arrow_up