Б.Баярбаатар: Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх эсэх нь Ерөнхий сайдын БҮРЭН ЭРХ Б.Баярбаатар: Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх эсэх нь Ерөнхий сайдын БҮРЭН ЭРХ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярбаатар: Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх эсэх нь Ерөнхий сайдын БҮРЭН ЭРХ

2022 оны 11 сарын 08

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ олон улсын хуралд оролцох үеэрээ "Төрийн албаны анхан болон дунд шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байсан нь Засгийн газарт тулгарсан гол асуудал" гэсэн байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох эсэхийг нь МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж болзошгүй гэх албан бус мэдээлэл байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дэд сайдын томилгоотой асуудлыг хэлэлцээгүй аж. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулахад "Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудлын МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хурал дээр хэлэлцээгүй. Ер нь дэд сайдыг томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхэнд бий. Намын удирдах зөвлөлийн бүрэн эрхэнд хамааралгүй.Тиймээс яригддаг хурал дээрээ л яригдах байх" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642203
0 эможи

Зочин
2022-11-08 19:47
Ахмадуудыг доромжлож үх зөрчсөн оюуны чийг нь арилаагүй энэ дэд сайдад хариуцлага тооцож огцруулахгүй бол ахмадууд 24 онд эрхээ эдлэж, МАН-д дүнгээ тавих байх шүү.ер нь МАН хууль дээдлэх, улс төрийн олон алдаа гаргаж, төрийн албыг төрлийн алба болгож эрээ цээрээ алдаж байна.
Үл таалагч
2022-11-08 16:29
Ерөнхий сайд ч өөрөө ямар боловсролтой нь мэдэгдэхгүй л байгаа шүү дээ. Монголын нийгмийн бодлогыг барьж байгаа хүн гэхэд алсын хараагаас өөр юмгүй бололтой. Улс орны эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг арилгах... гээд өч төчнөөн асуудал шийдэх шаардлагатай байхад ажлын туршлага сулавтар хүмүүсийг тавьж хэл амны бай, ажил хохироож байгаа юм биш үү? Чадваргүй хүмүүсээр төр бариулж тоглуулмааргүй бна шүү.
keyboard_arrow_up