ТӨРИЙН ОРДОН: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид ЧУУЛЖ байна ТӨРИЙН ОРДОН: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид ЧУУЛЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТӨРИЙН ОРДОН: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид ЧУУЛЖ байна

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, ХНХЯ-тай  хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа: Хамтарсан багийн үндэсний V чуулган"-ыг өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбар бүрийн 800 гаруй төлөөлөл оролцож буй чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, НҮБ -ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи нар нээж үг хэллээ.

Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар, Цагдаагийн байгууллагын холбогдох албан хаагч нар болон  735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Arslan.mn

Чуулганы нээлтийн үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Гэр бүлийн харилцаа гэдэг бол материаллаг, бичмэл хуулиар бүхэлд нь зохицуулж болдоггүй, хүн хоорондын нарийн харилцаа байдаг. Эндээс үүдэн гардаг зарим зөрчил нь илүү их урхагтай болж, гэр бүлийн хүчирхийлэлд хүргэдэг. 

Өнгөрсөн 5-6 жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд бүгдийг чиглүүлэх ёстой гэсэн агуулгаар ажиллаж ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд дунджаар 5,000 хүнийг баривчлах шийдвэр тогтоол гарч, шийтгэлийг эдлүүлж байгаа. Энэ тоо буурахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга барил, хандлагаа өөрчлөх, сайжруулах шаардлага байгааг харуулж байна.

Тиймээс урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад 2022 онд 257,000 гаруй гомдол мэдээлэл ирсний 31,760 орчим буюу 12.5 хувь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан байна.

Өдрөөс өдөрт залуу гэр бүлтэй харилцах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулж, эерэг хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд баривчлах шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийг салгаж, сарниах юм уу, эсвэл гэр бүлийн тогтвортой байдлыг хангах уу гэдэг нарийн заагийг төрийн бодлого дээр гаргаж ирэх шаардлагатай байна. Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашдаа тийм ч таатай харилцаа явахгүй л байх. Тиймээс дуудлага мэдээлэл өгөх хүртэлх харилцаан дээр бид ач холбогдол өгөх ёстой.

Цагдаагийн байгууллагаас ч дуудлага мэдээллийг тал бүрээс нь шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаар гомдол ирдэг. Ажлаа тараад жаахан халамцуу ирээд, үл ялиг ам зөрчмөгц дуудлага мэдээлэл өгдөг, гэтэл бид тэргүүлэх чиглэлээрээ дуудлагыг шуурхай хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгодог" хэмээв.

Чуулган хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд Хамтарсан багийн нийгмийн ажил, үйлчилгээ гэх хоёрдугаар хэсгийг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа удирдаж, тус газрын шинжээч Р.Нарантуяа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Хамтарсан багийн нийгмийн ажилтан Д.Оюунцэцэг, Монгол Улсын Их Сургуулийн Социологи, нийгмийн ухааны сургуулийн багш, доктор (PhD), проф А.Батхишиг нар илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцох аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642332
0 эможи

иуи
2022-11-14 14:29
монголын үнэн нүүр царай: авилагал, ажилгүйдэл, ядуурал, өвчлөл, өнчрөл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл ....
keyboard_arrow_up