ХӨШИГНИЙ АРД : Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг солих хувилбар яригдаж ЭХЭЛЖЭЭ ХӨШИГНИЙ АРД : Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг солих хувилбар яригдаж ЭХЭЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХӨШИГНИЙ АРД : Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг солих хувилбар яригдаж ЭХЭЛЖЭЭ

2022 оны 11 сарын 22

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн наймдугаарын сарын сүүлээр сайд нарынхаа тоог нэмэж асуудал бүртэй тулж ажиллаад алаад өгнө хэмээн томилгоогоо хийсэн байдаг.  Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой ажиллахгүй, ажилтайгаа танилцаж дуусахгүй, олны хэл ам, уур уцаарыг хүргэсэн зарим нэг сайд нараасаа болж МАН-ын удирдлагууд томилгоогоо эргэн харахад хүрчээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг солих хувилбар МАН-ын удирдлагуудын түвшинд яригдаад эхэлжээ. Томилогдсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тэрбээр оновчтой шийдэл, төлөвлөгөө огт гаргаагүй байгаа бөгөөд торгох, шийтгэх, цөөлөх, хориглох арга замаас өөр юм үлдсэнгүй гэдгээ удаа дараа мэдээлэлдээ мэссэж болгон өгч байв. МАН-аас ээлжит иргэдээ шахдаг, хавчдаг, боомилдог аргуудаа хэрэглээд шинэлэг шийдэл огт хийхийг хүсэхгүй байна хэмээн цахим орчинд иргэд шүүмжилж буй. 

Тэгвэл Ж.Сүхбаатар сайд өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Саяын тэг зогсолтонд бүгд өртлөө. Би ч бас 3 цаг түгжирсэн. Ямар нэг арга хэмжээ аваач ээ гээд байх юм. Ойрын хугацаанд замын түгжрэлд юу хийж чадах вэ гэвэл бодит үнэнийг л хэлье. Энэ зам дээр байгаа хэт олон машинаа л цөөлөх арга хэмжээ авахаас өөр арга үгүй. Бодит үнэнтэй нүүр тулах цаг болсон. Ингэхдээ захиргаадалтын арга хэмжээ авна. Уулзвар бүрт автомашинуудын торгууль, оношлогоо, даатгалыг шалгах боломж бүрдэж байгаа. 161-н уулзвар дээр төхөөрөмж байрлуулсан. Хотын машинуудад уншигч суулгасаны дараа энэ систем ажиллана. Он гараад хэрэгжиж эхлэх болов уу. Ингэснээр түгжрэл 20 хувь буурах болов уу гэж харж байна" хэмээв. 

Өнөөдөр тэрбээр Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр "Гэр хороололд эмийн сан бага учраас гэр хорооллын иргэд эмийн сан хайж хотын төв рүү их явдаг нь түгжрэл үүсэх нэг нөхцөл болж байна" гэсэн юм. Хуралдааны үеэр түүний хэлсэн үг цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл дагуулан, түгжрэлийн асуудлыг шийдэж чадах удирдлага биш юм байна гэдгийг дахин нотоллоо. 

Хөшигний ард яригдаж буйгаар Хотын дарга Д.Сумьяабазар Түгжрэл хариуцсан сайдыг солиход татгалзах зүйлгүй хэмээн МАН-ын удирдлагууддаа дуулгасан бор шувуу нисэж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642597
0 эможи

Зочин
2022-11-23 12:31
Хийх юмаа мэддэг хүн олдохгүй бол дуус дуус
зочин
2022-11-23 08:49
Сум дүнхүүг солих хэрэгтэй .Юу ч хмйхгүй бна даа
Зочин
2022-11-23 08:42
Ер нь ямар ч хэрэггүй сайдаар яах юм
Зочин
2022-11-22 20:59
Сонгуульд ялья гэж бодож байвал энийгээ авч хая
Зочин
2022-11-22 19:52
ийм балай албан тушаал бий болгож нэг балай амьтнаа тэжээх төсөв үрж байхаар 76 бирдээ засгийн газартай нь УБ-аас хурдан нүүлгэ. бирдүүдээ дагаад баахан бөгс долоогч цүнх баригч нар чинь дагаад нүүнэ.
ЗОЧИН
2022-11-22 17:53
Соль соль бушуу соль. ТЭГЭЭД Ч ХОТ САЙДААР ЯАДГИЙН ХЭРЭГ Ч ҮГҮЙ САЙДЫН ОРОН ТОО ХАС ХАС ХАС
Зочин
2022-11-22 16:31
Torgono gehees uur yum Suhbaatar t orj irehgui yum bna
Зочин
2022-11-22 16:28
Сумъяабазар Сүхбаатар 2 яаралтай солио.Ямарч үр дүн гарахгүй.Арай бүтээлч сэтгэлгээтэй хүн хэрэгтэй.
keyboard_arrow_up