Н.Учрал: Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс НЭХЭХ ЁСГҮЙ Н.Учрал: Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс НЭХЭХ ЁСГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс НЭХЭХ ЁСГҮЙ

2022 оны 11 сарын 22

 

УИХ-аас долоо хоног бүрийн мягмар гараг бүрд зохион байгуулж буй “Хуулийн мэдээлэл”-ийн цагийн хүрээнд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар өнөөдөр өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал "УИХ-аас баталсан эдгээр хууль хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллийг  иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс мэдээллийг цаасан хэлбэрээр нэхсээр байгаа нь зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" хэмээлээ. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Тухайлбал хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээлэл буюу биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглохтой холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн мэдээллийн хариуцагч тал буюу төр хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг давхар хариуцах эрх зүйн орчныг бий болгож өгснөөр хүний эрхийг хангахад дэвшил болсон гэдгийг тайлбарлалаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй 5 чиглэлийн 67 төрлийн багц мэдээлэл нээлттэй болсон байна. Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313384 иргэн, 82242 хуулийн этгээд, 14288 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгосон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642603
0 эможи

keyboard_arrow_up