Д.Сарангэрэл: Зайсанд амьдарч буй иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь ШИЙДЭХ ЁСТОЙ Д.Сарангэрэл: Зайсанд амьдарч буй иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь ШИЙДЭХ ЁСТОЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сарангэрэл: Зайсанд амьдарч буй иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь ШИЙДЭХ ЁСТОЙ

2022 оны 12 сарын 01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл: 

-Газрын тухай хууль дээр УИХ нэлээн ухаалаг, бодитой, тал талаас нь хэлэлцэж ярьсан байдлаар хандах ёстой. Газрын тухай хууль ард иргэдэд ээлтэй байгаасай. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн асуудал шийдэгдэхгүй байна. Таван жилээр газар ашиглах эрх нь сунгагдаад явдаг. 62 жил тэнд амьдарч байгаа 600 иргэний асуудлыг шийдэж өгөөгүй. Газрын асуудал зургаан яамны хүрээнд зохицуулагдаж явдаг.

Газрын багц хууль хэлэлцэж байгаа энэ үед Зайсанд амьдарч буй жирийн иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь шийдэх ёстой. Газрын төлбөр өндөр учраас нэг удаа газрын төлбөрөөр чөлөөлж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642899
1 эможи

Нацангням
2022-12-02 10:49
Сарангэрэл гишүүнд баярлалаа. Зайсангийн баячуулын эрх ашгийг хамгаалахаас борчуулын асуудлыг тоодог хүн байдаггүй. Бид зайсангийн гэр хороололд төрж өссөн. Гэвч тэндээ амьдрах эрхгүй.болчолд байж байна. 60 жил шүү дээ. Гэтэл тэнд дүүрэн үнэтэй бөйр бн. Гэр хорооллынхон яагаад гэрчилгээгүй тэгээд их мөнгө төлж бн.
дархан цаазат газар дээр зөвшөөрөлгүй баричихаад одоо юу гээд бнаа ?
2022-12-01 17:44
хуулиа дагая
keyboard_arrow_up