Нүүрсний хулгай тойрсон нээлттэй сонсголыг энэ сарын 21-нд зохион байгуулж, нууц гэрээнүүдийг ил болгохоор болжээ Нүүрсний хулгай тойрсон нээлттэй сонсголыг энэ сарын 21-нд зохион байгуулж, нууц гэрээнүүдийг ил болгохоор болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний хулгай тойрсон нээлттэй сонсголыг энэ сарын 21-нд зохион байгуулж, нууц гэрээнүүдийг ил болгохоор болжээ

2022 оны 12 сарын 06

Arslan.mn

УИХ-ын даргын захирамжаар нүүрсний хэргийг шалгах түр хороо 8 гишүүнтэй байгуулагдсан билээ. 

УИХ-ын дэгийн тухай сонсголын тухай хуулиар 14 хоногтоо нийтэд зарласан байх ёстой. Тиймээс нээлттэй сонсголыг цаад талын хугацаа нь 12 дугаар сарын 21-ний өдөр 10 цагаас  зохион байгуулахаар түр хороо төлөвлөжээ. 

14 хугацаанд оролцох байгууллага, иргэн, хүмүүс, олон нийтийн байгууллагыг бүртгэж, хүсэлтийг нь хүлээн авах аж.  

Нээлттэй сонсголоор хаалттай байгаа оптейк гэрээнүүд, төмөр замын гэрээ, таван толгой гашуун сухайт зэрэг өндөр үнийн зөрүүтэй гэрээ, 2013 оноос хойш нүүрсний хулгайтай холбоотой олон хэргүүдийг хэлэлцэх аж. Мөн шалгагдаж байгаа хэргүүдийн талаар нээлттэй сонсох талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Маргааш эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй сонсголын тов болон хэлэлцэх асуудлыг батлахаар болжээ. 

УИХ-ын нээлттэй сонсголоос өмнө түр хорооны сонсгол хийхээр төлөвлөж байгаа гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643066
3 эможи

keyboard_arrow_up