Жагсагчид дотор гадны санхүүжилтээр турхирч буй тусгай “ХҮЧИН“ байж болзошгүй ГЭВ ҮҮ! Жагсагчид дотор гадны санхүүжилтээр турхирч буй тусгай “ХҮЧИН“ байж болзошгүй ГЭВ ҮҮ!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Жагсагчид дотор гадны санхүүжилтээр турхирч буй тусгай “ХҮЧИН“ байж болзошгүй ГЭВ ҮҮ!

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Гэвч жагсагчдын зорилго өдөр өдрөөр өөрчлөгдөж, нүүрсний хулгайн тэмцэлээс илүү Засгийн газрыг огцруулах тал руугаа хэлбийв. Тав дахь өдрөө үргэлжилж буй жагсаалд оролцогчдын зорилго зохион байгуулалттайгаар өөрчлөгдөж, тусгай санхүүжилттэй зорилтот бүлгүүд оролцож байгаа талаар хууль хяналтын байгууллагыхан хэлж байв. 

Хамгийн ноцтой нь эдгээр өдрүүдэд гадны санхүүжилт жагсагчид дотор гүйсэн байж болзошгүй мэдээлэл байна. Учир нь жагсагчдад төлбөр, мөнгө амлан нэг ангийн оюутнуудыг авчрах, хамт ирэх найз нөхдийн тоо заах, хөдөө, орон нутгаас гарах бүх зардлыг нь хариуцан жагсаалд оролцуулах тохиолдлууд илэрч байгаа аж. 

Хууль, хяналтын байгууллагын шалгалтаар санхүүжилт авсан байж болзошгүй нэлээдгүй хүмүүсийг хяналтандаа аваад байна. Эхнээсээ санхүүжилт авснаа хүлээн зөвшөөрсөн гэх албан бус мэдээлэл байна. 

Монголчууд бид үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ улс төр, нийгмийн ийм эмзэг үед гадны улс орны хөл гар болсон хүмүүсийн нөлөөгөөр эх орон, эрх чөлөөгөө алдаж болохгүй билээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643176
3 эможи

ug
2022-12-09 09:45
Үгүй байх ерөөсөө хаа сайгүй хүмүүс бухимдалтай байна
Иргэн
2022-12-08 23:19
Монгол улсын иргэд өөрсдөө л үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй!!!Гадны турхирагчдын гар хөл болж болохгүй шүү!’
keyboard_arrow_up