Ч.Хүрэлбаатар: Олон булхай дэлгэгдэх нь зөвхөн ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ болоод байна Ч.Хүрэлбаатар: Олон булхай дэлгэгдэх нь зөвхөн ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ болоод байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Олон булхай дэлгэгдэх нь зөвхөн ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ болоод байна

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар нүүрсний хулгайн хэрэг болон зарим цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг нууцаас гаргаж байгаа талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр "Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтооход олон хүн сандарч эхэлсэн. Олон булхай дэлгэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна. Үхтлээ айж сандарч байгаа хүн бол Женко бас “ЭТТ”-ийн экс удирдлагууд. Олон олон хулгайн үзүүр Женко руу чиглэдгийг амтай бүхэн ярьдаг. Женкогийн хулгайн мөнгөөр угжуулж ирсэн “үлгэр”-ийн баатрууд амилж, Ч.Хүрэлбаатарыг гүтгэх, доромжлох, харлуулах ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ бол Женког галаас зайлуулах, гөлөг төөрүүлэх ажиллагаа л даа. Өнөөдөр Засгийн газраас нууцаас гаргаж буй 9 гэрээний 2 нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой. Энэ төмөр замтай холбоотой үлгэрийн юм шиг фактууд ил болно. Нууцаас гарсан юм чинь шалгаж ч эхлэх байх. Гөлөг төөрөхгүй ээ. Төөрүүлэх ч үгүй. Ичиж амьдар" гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643200
0 эможи

keyboard_arrow_up