Р. Эмүжин: Танай Женко ЖАГСААЛ ХУЛГАЙЛЛАА шүү! Р. Эмүжин: Танай Женко ЖАГСААЛ ХУЛГАЙЛЛАА шүү!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Р. Эмүжин: Танай Женко ЖАГСААЛ ХУЛГАЙЛЛАА шүү!

2022 оны 12 сарын 11

Arslan.mn

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа " Танай Женко ЖАГСААЛ ХУЛГАЙЛЛАА шүү!

За нөгөө залуусын хэдэн өдөр хүйтэн жавар сөрж зогссон жагсаалд чинь Женко технологи үсрээд ороод ирсэн шүү дээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нүүрсний хулгайн загалмайлсан эцэг Женкогийн Ерөнхийлөгч байхдаа хийсэн нүүрс, төмөр замтай холбоотой гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргасан. Бас нүүрстэй нэр холбогдсоор ирсэн Сү.Батболдын шууд хамаарал бүхий Асралтыг Гаалийн даргаас чөлөөлсөн. Нүүрсний хулгайчтай нүүр тулахад алхам дөхсөн гэсэн үг.

Тэгсэн яасан? Жагсаалыг хагалан бутаргах, хүний амины сэдвээр хүрздээд дарах Женко технологи идэвхтэй ажиллаад эхэллээ дээ. Цаазын ялыг сэргээе гээд зарим олны танил дуучид орилоод гараад ирлээ. Дээр нь иргэдээ болон инфлүсэр нэртэй хүмүүсээ жагсаалд ирсэн ирээгүйгээр нь шүүгээд, гутаан шившиглээд орилж байна.

44 их наядын нүүрсний хулгайг илчлэх жагсаалыг цаазын ялыг сэргээе гэж орилоод замаас нь луйвардаж болдог юм уу. Одоо Оюун-Эрдэнийн Засгийн газар, УИХ нүүрстэй холбоотой бүх баримтуудаа мартаад цаазын ял руу орох ёстой юу? Олон нийтийн үзэн ядалтыг нүүрсний хулгайчдаас төөрүүлж, жагсаалд очоогүй олны танил хүмүүс рүү эргүүлж дайраад л асуудлаа шийдчих юм уу? Үгүй. Жагсаалын хулгайгаа зогсоо, Женко. Энэ хүний хамаарал бүхий хүмүүсийн зарим нь гадагшаа зугтаад эхэллээ. Харин ч хилээр гарахаас нь өмнө Женко Баттулга, түүний бас нэг өрсөлдөгч Сү.Батболд нарынхаа хамааралтай, халаас нэгтэй хүмүүст хилийн хориг тавьж, шалгаж эхэлмээр байна.

Женко чинь бас нэг нүүрсний хулгайч Сумъяабазараар дамжуулан нийслэлийг төсөвтэй нь атгаад сууж байгаа шүү. Одоо ухарч буцаад байх зам та нарт үлдээгүй ээ, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр ооо. Х.Баттулга, Сумъяабазар, Сү.Батболд, Т.Мөнхбаяр, Адъяасүрэн, ажнай Бат-Эрдэнэ, Дэлгэрсайхан...хориод шалгамаар байна.

Гэмгүй юм бол энэ хүмүүс чинь гэдийгээд гараад ирнэ биз. Энэ олон хоног жагсаж байгаа залуус нүүрсний хулгайчдаа харсаар байгаад алдмааргүй байна аа. Хэдэн жараахай бариад олон нийтийг хуурч чадахгүй ээ. Харсаар үзсээр байгаад жагсаалаа ч дээрэмдүүлмээргүй байна. Өнөөдөр нүүрсний хулгайчаа барих нь нэн шаардлагатай юм уу, цаазын ял хэлэлцэх нь эн тэргүүний ажил юм уу? Ингэж л самардаг, самарсаар ирсэн сарвуу урттай хүн дээ, танай Женко. Ардын баатар, эх оронч л гээд байдаг энэ хүн чинь тэгээд ард түмэнтэйгээ хамт жагссан нь хаана байгаа юм, өөрийгөө өнөө хулгайтайгаа мартуулах гээд өрөөнөөсөө шагайхаа байсан юм биш үү?" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643242
7 эможи

магсар
2022-12-18 15:28
р.эмүжин та зоригийн аллагын хэрэгт хэлмэгдсэн чимгээ содномдаржаа хоёрт туслах арга байна уу.бараг бүх сэтгүүлчдийн доллар хийчихжээ.сэтгүүлчдийн гарт үзэгний нь оронд алтан савх атгуулчихсан алт үнэтэй сайхан эдлэл боловч тэрүүгээр аминаас үнэтэй үг бичих боломжгүй новш гэнээ. оновчтой хурц олон сэдвийг хөндөж олны өмнө дэлгэдэг онцгой авъяаст тань шүтэн хүсэмжлэв чимгээ түүний ах нар сүхийн талбай дээр өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. хуульч б.энхбаяр хөөцөлдсөөр байгаад чимгээгбуцаагаад шоронд нь хийчихсэн юм байнашдээ. энэ бол аймшиг элбэгдоржийн эр бяр эрлэг чанар дийлдэшгүй юм байнаа прокурорууд шүүгч нарын төмсгийг базчихаад дургүй хүргэх аядвал эрхий хуруугаа яльгүй чангалахад шүүгч прокурор амиа тавьдаг гэж байна шдээ
Зочин
2022-12-12 20:12
Энэ женко гэгч нь өлөн гэхэд дэндүү өлөн новш уу
Од
2022-12-12 16:57
Жэнкогийн үнэн нүүр царай ингэж илэрдэг Байж дээ Даанч зээл тэглээд заримыг нь баярлуулж зээлгүй мань мэтийг уйлуулж Байсан нь саяхан сан.....
Зочин
2022-12-11 20:40
Их л багаасаа муу муухай арганд суралцсан хүн.юм уудаа яасан ч ханаж цаддаггүй шунал вэ бурхан минь
Зочин
2022-12-11 17:22
Үнэн үнэн цадаж ханадаггүй муу өлөн новш байгаа юм гэж гээд л
Ах
2022-12-11 13:21
Үнэнийг өгүүлжээ хөөрхий Энэ хүнийг шагнаа
keyboard_arrow_up