Р. Эмүжин: За Элбэгдорж оо, Монголд Зеленский ХЭРЭГГҮЙ ШҮҮ.. Р. Эмүжин: За Элбэгдорж оо, Монголд Зеленский ХЭРЭГГҮЙ ШҮҮ..
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р. Эмүжин: За Элбэгдорж оо, Монголд Зеленский ХЭРЭГГҮЙ ШҮҮ..

2022 оны 12 сарын 13

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "За Элбэгдорж оо, Монголд Зеленский хэрэггүй шүү...

Өө ёстой нэрээр нь дуудаж байгаад хэлчихье. Орос, Украины дайны сургаар Монголд өчнөөн олон сар жагсаал цуглаан зохион байгуулагдаж, сошиалаар мэтгэлцэхийг харлаа. Мөнгө үнэртсэн мөрөөдлийн явуулгууд ч тасралтгүй үргэлжиллээ.

Монгол Улс НҮБ-аас явуулсан Орос, Украины талаарх санал асуулгад гурван ч удаа түдгэлзсэн байр суурь илэрхийллээ. Энэ бол хоёрхон хөрштэй, Оросын хилийг дэрлэн оршдог Монгол Улсын хувьд зөв байр суурь гэж би боддог. Украины нутаг дэвсгэр дээр үнэн хэрэгтээ Америк, Орос хоёр дайтаад өдий хүрч байгаа шүү дээ. Дэлхий дээр ноёрхож байгаа хоёр өөр нийгэм, хоёр өөр тогтолцооны хооронд өрнөсөн, эдийн засгийн эрх ашигаа хамгаалсан дайн гэж тодотгоё. Зеленский гэдэг жүжигчин ямар улс төрийн бодлого явуулахаараа улс орноо ийм байдалд оруулчихав аа гэж бодож үзсэн үү? Оны сүүлээр Time сэтгүүл Зеленскийг оны онцлох хүнээр тодруулах юм гэсэн. НҮБ-ын индэр дээр ч энэ хүн од боллоо. Гэхдээ юу гээч? Зеленский эх оронгүй үлдлээ. Ард түмэн нь хэдэн саяараа дүрвэлээ, амиа алдлаа. Украины газар нутаг дайны бүс боллоо.

Монголд монгол Зеленский төрүүлэх гээд хэдэн сар оролдож, Оросыг үзэн ядах, Америк, НАТО-г шүтэх үзэл түгээхээр түрэмгийлэн оролдоод Элбэгдорж та хэдэн сарыг өнгөрөөлөө. Хэрэв Монгол Улс Оростой хөрш биш байсан бол өөр хэрэг, асуудал их өөр, илүү нэг талдаа гарах байлаа. Гэвч тийм биш, Оростой мөнхийн хөрш гэдэг утгаараа аль, аль талын амталгаа нь манайх юм. Тиймээс энэ асуудалд болгоомжтой хандах нь зөв боловч экс Ерөнхийлөгч гуай үл тоож ирлээ. Өнөөдөр ч гэсэн нүүрсний хулгайчидтай тэмцэж байгаа иргэдийн жагсаал руу хүмүүсээ бөөн бөөнөөр нь оруулж байна.

Тэгдэггүй юм аа, Элбэгдорж оо, би 30 жил улс төр бичиж, та 30 жил хоёр нийгмийн ялгаан дунд ялаа шиг эргэлдэж тоглолоо. Хаан, заан байж, хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байхад чинь ч би шүүмжилж ирсэн, одоо ч хэлнэ. Монголд монгол сэтгэл, монгол ухаан л хэрэгтэй. Монгол Зеленский, америк аргачлал хэрэггүй. Тэр тусмаа одоо бүүр ч хэрэггүй. Бид нүүрсний хулгайчийнхаа ард Орос, Америк гэж самууралгүйгээр гарчихмаар байна. Нэгэн цагт Элбэгдорж та "Жижиг улсын том улстөрч байх хэцүү" гэж хэлж байсан. Улс жижигддэггүй юм, улстөрч харин жижигддэг, богиноддог юм аа.

Та минь дэлхий рүү гарч, энд тэндэхийн оны онцлох хүн болмоор байвал арай өөр аргаар ноцолд. Монголд монгол Зеленский шиг хэрэггүй юм алга, улсаа тэгж улдуулах хэрэггүй. Тэгээд битгий залуусын жагсаалыг самраад бай, намаа самарсан чинь хангалттай. Тэгж яривал зургаа дахь хоногтоо жагсаж буй наад залуус чинь танай АН-ын гүйцэтгэх ёстой сөрөг хүчний үүрэг ачааг үүрээд, бор зүрхээрээ тэмцэж байгаа юм шүү!" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643299
12 эможи

Зочин
2022-12-13 16:05
Энэ хулгайч монгол орныг минь самарсан хулгайч шүүдээ энэ 76 нь гишүүн бүгд нүүрснии хулгайчид тиим учираас нэриин шууд заралж чадахгүй хулгайчууд шүүдээ ард түмнии 1072 хувцааны мөнгөииг энэ хулгайчууд бүгд идээд баяжаад ирсэн хулгайчууд 24 онд сонгуульд дахиж гаргаж болохгүй хулгайчууд Баттулга энэ хулгайчуудын хажууд өөриинхөө бор зүрхээр хөдөлмөрлөж ирсэн ачтан шүүдээ энэ 76 хулгайчыг бүгдиин булгахгүй бол монгол хөгжихгүй шүү монголчууд минь
ЗОЧИН
2022-12-13 14:32
Энэ НЭГ МУУХАЙ ӨӨВИЙСӨН МӨНГӨ ГОРИДОЖ ЮУЧ ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ МУУХАЙ АЛИА САЛБАДАЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ ХАА НЭГ ГАЗРААС МӨНГӨАВСАН НЬ ТОДОРХОЙ БОЛООД Л ЭРГҮҮТЭЭД БАЙГАА БУУНЫ НОХОЙ бололтой зүгээрл үхэхнээ ямар ч боловсролгүй хувхай гуйлагчин ЦОГОО МОНГОЛ ТӨРӨӨР ТОГЛОХГҮЙ ШҮҮ
Энээ
2022-12-13 14:12
Яг зөв энэ улсад Элбэгдорж Баттулга 2 хэрэггүй зүгээр л газар дор булагдах ёстой 2
Зочин
2022-12-13 12:30
Эмүүжин яаг зөв дүгнэж хэлсэн байна-Элбэгдорж, Энхсайхан нар АНУ тагнуул туршуулууд шүү.
зочин
2022-12-13 11:14
Үнэхээр үнэн гэж энэ дээ.
keyboard_arrow_up