Полит анализ: Жагсаалыг “хулгайлж”, С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирсон нь илэрчээ Полит анализ: Жагсаалыг “хулгайлж”, С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирсон нь илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Полит анализ: Жагсаалыг “хулгайлж”, С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирсон нь илэрчээ

2022 оны 12 сарын 14

Нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардсан эсэргүүцлийн иргэдийн жагсаал 11 дэх хоногтоо үргэлжилж байна. Хууль хяналтынхан жагсаал эхэлснээс дөрөв хоногийн дараа найман хүнийг баривчилсан. Түүнээс хойш ч баривчилгаа үргэлжилсээр байна. Бас АТГ-аас өчигдөр /2022.12.13/ нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг албан ёсоор зарлалаа. Энд экс Ерөнхийлөгч, ЕТГ-ын Тамгын газрын экс дарга нар, өмнө нь ХХЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга, ГЕГ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүд зэрэг хүмүүс багтжээ. Жагсаалт цааш үргэлжлэх нь тодорхой үлдэв. Учир нь үүнийг “...Нүүрсний хулгай хэмээх мөсөн уулын орой төдий хэдэн хүний нэр байна” гэцгээж байгаа юм.

Тэгэхээр төв талбай дээрх иргэдийн жагсаал хэр удаан үргэлжилж, хэзээ дуусахыг одоогоор хэлэхэд эрт гэсэн үг.

Энэ сацуу нэгэн “цочир сонин” мэдээлэл ил болж байна. Учир юу гэвэл, Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Энэ үйл явдлын дараахан тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэд хэдэн ноцтой “хөдөлгөөн” хийжээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр нэрийг нь зарласан экс Ерөнхийлөгч, ЕТГ-ын экс дарга нартай уулзжээ. Ингэхдээ “...Байдал эвгүйтлээ. Та бидэн рүү “орох” нь тодорхой байна. Цаг хугацааны л асуудал боллоо. Бэлэн байдалд байх хэрэгтэй байна” гэжээ. Энэ дагуу “экс”-үүдийн зүгээс “улс төрийн ТББ”-ынхаа сүлжээгээр дэмжиж ажиллахаар болжээ. Уг үйл ажиллагааг хариуцаж, Б.Ганхуягтай шууд харьцаж ажиллах хүнээр бас нэг ЕТГ-ын экс дарга тохоогдсон байна.

Ингэж “улс төрийн дэмжлэг” авахаар тохирсон Б.Ганхуяг энэ уулзалтынхаа дараа МОХ-ныхоо үе үеийн ерөнхийлөгч, удирдлагад ажиллаж байсан нөхдийг цуглуулжээ. Тэрбээр Н.Удаанжаргал, С.Энхтүвшин, Х.Батсайхан нартай уулзаж хэрхэхээ сайтар ярилцсан байна. Тодруулбал, хоёр “ТББ”-ын сүлжээ нэгдэж, өөрсөд рүү нь онилсон засгийн эсрэг ажиллахаар болсон байгаа юм. Ингэхдээ их хэмжээний мөнгө “босгож” засгийг эсэргүүцэх үйл ажиллагаандаа зарцуулахаар тохирсон байна.

Ингээд бэлтгэлээ хангаж байтал нь нүүрсний хулгайч нарыг нэхсэн иргэдийн жагсаал эхэлсэн байгаа юм. Тэгмэгц төлөвлөсөн ёсоор МОХ-ны одоогийн ерөнхийлөгч Г.Анударийн “Х” банк дахь дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийж, “...Оюутан бүрт 500 мянган төгрөг” хэмээн тооцож тараажээ. Хууль хяналтынхан Б.Ганхуягийг баривчлах үеэр Г.Анударийн дансыг нь “царцааж” гүйлгээнүүдийг баримтжуулаад байгаа аж.

Ийн иргэдийн “органик” жагсаалыг хулгайлах оролдлого хоёр хоногийн туршид үргэлжилсэн байдаг. Гэвч энэ нь хууль хяналтынхны хараанаас мултарсангүй. 

Төрийн эрхийг авах оролдлого гэх үү, эсвэл үймээн самуун дэгдээх хуйвалдаан гэх үү, энэ үйл явдлын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч цаг тухайд нь мэдээлээд байсан байгаа юм.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд “...Урьд шөнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан.  ... Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр нүүрсний гэх хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил тод болгож зарла гэдэг иргэдийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа илүү эрчимжиж байна. Харамсалтай нэг мэдээлэл байна. Сүхбаатарын талбайд үнэхээр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, энэ улс оронд шударга ёс тогтоох, иргэдийн амьдрал ахуйг эрчимтэй сайжруулах, төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан дийлэнх иргэдийн чин зүрхний дуудлагаар хийгдэж байгаа жагсаал цуглаан байна.

Үүний хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьсон, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн жагсаал цуглаан байгааг иргэдэд дуулгах нь зөв гэдгийг би Хууль зүйн сайдын хувьд хэлье.

Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан хэд хэдэн хүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олноороо ажилласан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд сүүлийн жилүүдэд МОХ-ны үе үеийн удирдлагууд бүхий л албан тушаалыг хашиж ажилласан. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид бөөнөөрөө ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн МОХ, тэр дундаа их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦА-наас шалган тогтоох ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайн булхайг дэлгэх, энэ Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, магадгүй Төрийн ордон руу дайрч орж, засаг төрийн хямрал үүсгэх гэсэн ийм бусармаг жагсагчид шударга жагсагчдын дунд байгаа. Тиймээс жагсаал цуглаанд ирж буй, оролцож буй иргэд маань илүү хашир хандаж, шаардлагаа тавьж ажиллаарай. Иргэдийн өөрсдийн дуу хоолойгоо өргөх шударга ёсны хүсэмж бусармаг луйварчдын бусармаг үйлдлээр хазайж, улс төрийн хямрал руу явах вий гэсэн болгоомж байгааг энэ дашрамд хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

Тэр өдөр бас нэг ноцтой зүйл хэлсэн. “...Энэ жагсаал дээр Зандаахүүгийн Энхболдын идэвхжиж оролцож байгаа нь ихээхэн сонирхол татахуйц байнаби лээ. "Хишиг арвин индустриал" компанитай З.Энхболд маш их хамааралтай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа” хэмээсэн.

Түүнчлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд “...Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон. Дараа нь энэ төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээн шалгах ёстой гэж бодож байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсанаар хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх олон арга хэмжээг авдаг. Одоогийн байдлаар оффтейк гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга. АТГ-аас мэдээлэл өгөх байх” гэсэн байдаг.

Эдгээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна, олон жилийн өмнө УИХ-д бие дааж нэр дэвшээд гишүүн болсон, түүнийхээ дараа улс төрийн намын нүүр царай болж явсан. Сүүлд сайдаар ажилласан. Хэд хэдэн нам байгуулсан. Ийм хүн бас оролцжээ. Тэрчлэн түүнтэй нутаг нэгтэй, туслахаар нь ажиллаж, мөн л сүүлд  сайд болж явсан эмэгтэй улстөрч тун чиг идэвхтэй оролцсон байдаг байна. Сайд асан эмэгтэйн маш ойрын хамаарал бүхий этгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим тендерийг “хуурайлдаг” байсан нь шалгах явцад илрээд байна. Нэгэн цагт дарга цэрэг, сүүлхэндээ хоёулаа сайд болсон нутаг нэгтэй хоёр хэдэн жилийн өмнө Б.Ганхуягтай өөр нэртэй Оюутны холбоог наймаалцаж явсан түүхтэй аж. Энэ талаар дараа өгүүлэмз.

Харин энэ бүхний үзүүрт маш “цочир сонин” нэг явдал зүүгдэж байжээ. Үүнийг хууль хяналтынхны мэдээлэл, мөрдлөг шалгалтаар тогтоогдож эхлээд байна. Тэр нь юу юм бэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшх нууц уулзалтуудаар нэлээд зүйл ярьж төлөвлөсөн талаар дээр дурдсан. Тодруулбал, тэд нүүрсний хулгайч нарыг нэхсэн жагсаал цуглааныг “хулгайлж”, улмаар засгийн эрхийг авахаар ажиллаж байсан нь илрээд байна. Тэд Ерөнхий сайдаар “өөрийн хүн”-ээ залахаар тохироод байжээ. Тэр нь одоогийн Засгийн газарт ЗТХ-ийн сайдаар ажиллаж байгаа С.Бямбацогт болж таарсан байгаа юм. Нэгэнт нуух аргагүй ил болсон энэ “тохироо”-г дагасан үйл явдлууд өнөөдрөөс улс төрийн хүрээнд нэлээд халуухан өрнөх нь тодорхой болоод байна. Бас “...Хэдэн жил бугшсан улс төрийн учир битүүлэг олон үйл явдлын учиг тайлагдана” гэх тайлбар, зүүлтүүд ч дуулдаж байна.

Эх сурвалж: polit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
643337
7 эможи

Erhsaran
2022-12-14 16:57
Энэ бол бүүр нилээн дээрээс МАНАН мафийн ТEГ- болон өөрсдийн шугамаар зохион байгуулсан юуны ч билээ урд зүгиынхэн нэрлээд байдаг "АВ" - ыг зохион байгуу
Зочин
2022-12-14 12:43
мөн л нүүрсний хулгайчийг ЕС болгох нь ээ Бүр ЖДҮ зарлахын өмнө авсан ЖДҮ-ээ төлсөн шүү дээ тэр бямбацогт Ховдод цементний үйлдвэр хятадтай хамтран барихдаа ждү хулгайлсан
Зочин
2022-12-14 09:37
hagartalaa idsen nh mungunus oyutnudad dusalig taarajdee harin zvgeer ym bolson bna
keyboard_arrow_up