Н.Наранбаатар: Жагсагчдыг тайвшруулахын тулд бидний нэрийг зарлаж байна Н.Наранбаатар: Жагсагчдыг тайвшруулахын тулд бидний нэрийг зарлаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Наранбаатар: Жагсагчдыг тайвшруулахын тулд бидний нэрийг зарлаж байна

2022 оны 12 сарын 14

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан. Энэ нэрсийн дунд УИХ-ын долоон гишүүний нэр орсон.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ.

Н.Наранбаатар, Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэнд Тавантолгойн нүүрсний уурхай, Шивээхүрэн, Гашуунсухайтын боомт байдаг учир бодвол надтай холбоотой гэж үзсэн байна. Надад ямар ч холбоо байхгүй. УИХ-д Нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах түр хороонд би ороод ажиллаж байна. Хуулийн байгууллагаас шалгасан зүйл огт байхгүй.

-Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн хөрөнгө орлого илт нэмэгдсэн байсан?

-Миний хөрөнгө орлого нэмэгдсэн зүйл байхгүй. Хөрөнгийн мэдээлэл нээлттэй байгаа шүү дээ. Жагсагчдыг тайвшруулахын тулд бидний нэр зарлаж байгаа юм болов уу гэж харж байна.

Тэр оффтэйк гэрээ нь намайг Засаг дарга байх хийгдэж таарсан. Аймагтай ямар хамаагүй, 100 хувь төрийн шүү дээ. ТУЗ нь дээрээсээ томилогддог. Захирал дарга нь Улаанбаатар л суудаг шүү дээ гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643354
0 эможи

keyboard_arrow_up