“Ажлын байрандаа амиа алдсан ажилтны ар гэрийнхэн нь зээлийг тэглэж өгөхийг Ц.Анандбазараас хүссэн боловч БОЛОМЖГҮЙ“ гэжээ “Ажлын байрандаа амиа алдсан ажилтны ар гэрийнхэн нь зээлийг тэглэж өгөхийг Ц.Анандбазараас хүссэн боловч БОЛОМЖГҮЙ“ гэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ажлын байрандаа амиа алдсан ажилтны ар гэрийнхэн нь зээлийг тэглэж өгөхийг Ц.Анандбазараас хүссэн боловч БОЛОМЖГҮЙ“ гэжээ

2022 оны 12 сарын 15

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрандаа амиа алдсан ажилтныхаа ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээс татгалзжээ. Энэ талаар хохирогчийн ар гэрийнхэн бичсэн захидалдаа "Миний ах П.Ганбаатар нь Сод Монгол группэд хяналтын диспeтчeрээр 3 жил ажилласан. 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн шөнийн 01:30-02:00 цагийн хооронд Сод Монгол группийн онгоцны түлш цэнэглэдэг охин компани болох Мэргэванд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан. Үхэлд дараах хэдэн хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж бид үзэж байна.

  1. Талийгаач ах минь 11-р сарын 27-ны өдөр амрах ёстой байтал дуудаж харуулд гаргасан. Нойргүй тулж ажилласан тул ажлын ачаалал хэтэрсэн.
  2. Ахын бие 27-ны оройн 21 цагаас эхлэн тавгүйрхэж, эм асууж энэ тухайгаа хамт ажиллаж буй 2 эрэгтэй, 1 эмэгтэйд хэлсэн боловч тэд огт тоогоогүй. Эмнэлгийн тусламж ч дуудаагүй.
  3. Ажлын байранд нь ажилтнууддаа анхан шатны тусламж үзүүлэх эмийн сан ч байгаагүй.
  4. Хамт байсан 3 хамгаалагч нь ахыг шөнийн 2 цагт ухаан алдаж унахад анхны тусламж үзүүлээгүй.

Учир нь харуул хамгаалалтын ажилтнуудад анхны тусламжийн сургалт орж шалгалт авдаг байх ёстой ийм шалтгаанууд амь насаа алдахад нь нөлөөлж бид хүнээ алдаж гомдолтой үлдсэн. Ах минь 10 сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан тул эхнэрт нь уг зээл нь өр болж үлдсэн. Энэ талаараа бид Ц.Анандбазарт хандан өргөдөл бичиж зээлийг тэглэж өгөхийг хүссэн боловч боломжгүй гэсэн хариуг хүний нөөцийн ажилтнаар дамжуулж хэлсэн. Үүнд бид маш их гомдолтой байна. Яагаад хүний амь ажлын байран дээрээ өнгөрөөд байхад Ц.Анандбазар бидэнд ингэж хандаж байна вэ. Тэр битгий хэл оршуулгын зардлыг ч өгөөхүй. Энэ хүний компанид үнэнч зүтгэж байсан ажилтнаа яаж ингэж хаяж чадаж байнаа" хэмээжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
643390
1 эможи

Zochin
2022-12-15 10:38
Ychir charamch Anandbazar ! ug n yltan baimaar um !!!
Зочин
2022-12-15 10:24
Өөрсдөө авч хэрэглэсэн бол өөрсдөө л төлнө. Компани нь хэрэглэсэн бол компани төлнө. Хүний өмнөөс өр тавиа юу.Жаахан ч болов ичиж бай.
Ах
2022-12-15 10:00
Ийм баян дээр нь хулгайч бас янхан тэгээд харамч ҮЙЛ НЬ ИРНЭ ЭЭ хүүхэн хүчирхийлж байснаас хүнд тусалж сур
Зочин
2022-12-15 09:39
Наад муу банзал өвгөн чинь охид хүүхнүүдийн эрлэг улаөн гуталныг урдуураа гаргаж яваагүй гэдэг
keyboard_arrow_up