Б.Жаргалсайхан: Жагсаалын хөлд жирийн иргэд, цагдаа нар бие эрүүл мэндээрээ хохирч байна. Захиалагчтай жагсаалаа одоо боль Б.Жаргалсайхан: Жагсаалын хөлд жирийн иргэд, цагдаа нар бие эрүүл мэндээрээ хохирч байна. Захиалагчтай жагсаалаа одоо боль
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жаргалсайхан: Жагсаалын хөлд жирийн иргэд, цагдаа нар бие эрүүл мэндээрээ хохирч байна. Захиалагчтай жагсаалаа одоо боль

2022 оны 12 сарын 16

Arslan.mn

Жагсаал 12 дахь өдрөө /2022.12.16/ төв талбайд үргэлжилж байна. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн зарим нь талбай дээр хонож, биеийн байдал нь хүндэрснээс ухаан алдах зэрэг тохиолдол гарч байна.  Ил харагдаж байгаа сэдэв нь нүүрсний хулгайн асуудал. Гэвч үйл явдлын эргэн тойрондоход зарим улс төрчдийнхөн жагсаалыг өөрсдийн талд ашиглаж буй дүр зурагч харагдав. 

Угтаа бол Засгийн газраас жагсагчдын шаардлагыг удаа дараа хүлээн авч, эхнээсээ шийдвэрлэн ажиллаж байна. Нүүрсний хулгайг ярилцсан, одоо яах вэ гэдгийг хэлэлцсэн, эцэст нь эхнээсээ шалгаад явж байна.  Гэвч  "нүүрсний хулгайчидтай тэмцье" гэж анх шүгэл үлээсэн Засгийн газрыг дэмжиж боссон жагсагчид маань өөрийн мэдэлгүй “Засгийн газраа огцор” болчихсон тууж яваагаа гэнэт ойлгоцгоосон. Эндээс л өнгөт хувьсгалын технологиуд илт мэдрэгдэж эхлэв. Болгоомжлол, учир мэдэх хүмүүсийн хүрээнд бий болсон.

Нөгөө талаас цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулах,  иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан -35-аас -20 хэм хүйтэнд 12 дахь өдрөө ажиллаж байна. Тэд ч хэцүүхэн байгаа нь ойлгомжтой.

Тэгвэл энэ талаар  "Буян"-ийн Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа "Засгийн газар нүүрсний хулгайч нарын асуудлыг эхнээс нь ил болгож ажиллаж байна. Энэ асуудлыг УИХ-аар ч хэлэлцүүлээд  нууцын зэрэгтэй байсан гэрээг нь ил тод болголоо. Цагдаа,  хүчний байгууллагууд бүгд хяналт, шалгалтыг  хийж байна. Харин энэ жагсаалыг далимдуулан  санаатайгаар үймүүлж тарааж, бутаргах, Засгийн газрыг огцруулна гэж үлгэр мөрөөдөж буй нөхдүүдэд хэлэх хэдэн үг байна. Бид нар 100000 хүн оруулна жагсаал хийлгэх гэж. Бүр тоолж байгаад хэлчихье. Хүнийхээ тоогоор уралдах гээд байна уу? Жагсаалд энэ тэндхийн галзуу, оюуны хомсдолд орчихсон, зарим нь архи уучихсан хүмүүсийг авчраад турхираад явж байна. Энэ хүмүүс чинь энэ хүйтэнд хүний бие, эрхэнд халдвал яах вэ? Хэн хариуцлагыг нь үүрэх вэ?

"Хариуцлагаа хүлээ" гэхээр бүгд айгаад зугтаад, нуугдчихдаг юм байна лээ. Авгаагийнхаа юбка доогуур ороод гарч ирдэггүй юм байна лээ. "Хулгай дээрмийг таслан зогсооё" гэж шаардлага тавьж байгаа нь зөв. Гэхдээ одоо энэ цуглаан жагсаалаа больж үз. Одоо жаахан утгаа алдаж эхэлж байна. Хүний зүрхийг хөөргөсөн юуны төлөө жагсаж байгаа нь тодорхойгүй. Чи юуны төлөө жагсаж байгаа юм бэ? Чи нэр хүнд олох гэж үү? Төр засгийг үймүүлж энэ төр засгийг байхгүй болгох гэж үү. Өнөөдөр нүүрсний хулгайг хэн санаачилж гаргасан тавьсан бэ? Засгийг газар гаргаж тавьсан. Та нар ч санаачлаагүй. Засгийн газар энэ нүүрс дээр хулгай луйвар байна. Бид энэ асуудлыг шийднэ гээд тусгай комисс гаргаад "Таван толгой" компанийг татан буулгаад компанийн удирдлагуудыг шоронд хийгээд шалгаад эхэлсэн. Тэрийг нь та нар өлгөж аваад "Таван толгой"-г гоё болгоно гээд улс төр хийх гэж байгаа бол уучлаарай наадах чинь бүтэхгүй ээ. Зарим нь захиалгатай засаг төрийг үймүүлэх зорилготойгоор талбай дээр очоод байна. Энийг би буруу гэж бодож байгаа. Тийм учраас манай залуучууд ийм тэнэг "Жагсаал цуглаанд битгий очоорой" гэж хэлмээр байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643454
8 эможи

ойдов
2022-12-19 22:40
Жагаа үнэн хэлж байна. Одоо наад жагсаал чинь утгаа алдаж байна. Женкогийн тэнэгүүд л өмөөрөх гэж ядах юм даа. Мөнгөний төлөө жагсдагаа боль
ха
2022-12-18 09:41
энэ өвгөн Оюунэрдэнийг долоогоод эхэлчихэж өрөө тэглүүлж байгаа байх нэх шударга царайлсан зөнөг өвгөн бас 3 авгайтай гэж байгаа залуус шударга ёсны төлөө тэмцэж байгаа
Зочин
2022-12-17 14:32
Ясан толгойлсон пиздаа минь олон юм хуцалгүй зайлаа.Чи муу өрөө төлөө.МАН-ын ивээлд багтах гэсэн юмуу.
DR. PRADHAN
2022-12-17 11:58
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-17 11:58
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-16 21:16
Жагаа захиалтай гэнэ үү сэрүүн зүүдэлж байнадаа
Зочин
2022-12-16 21:13
Яг оюуны хомсдолтой гэж яг үнэн шүү ээд мааь ирээд гоёээээнааааа хоол авчраад өгдөг аниа нар байнээ байнэээээ гэж ирээд эргүү тэнэг гэдгээ харуулад дээр нь тэр ЦОГТОО ТЭНЭГ ХУЖАА ХУЛГАЙЧ АМ ХАМРАА Ч АРЧИХГҮЙ ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ЮУ Ч ХЭЛЖ БАЙГААГА ОЙЛГОХГҮЙ ЭРГҮҮ ЦАРАЙЛЧХААД БАС ХУДЛАА МӨНГӨ ЯРИАЛ ЯГ ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ ОЮУНГЭРЭЛ АВГАЙ МОНГОЛЫГ ЯГ ИЙМ ТӨРХТЭЙ БОЛГОХ САНААГАА ТОДОО ТОД ГАРГАЖ БАЙГАА НЬ ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА яг л оюуны хомсдолтой нөхдүүдийг цуглуулсан хүмүүс бол ОЮУНГЭРЭЛИЙН БАГ ШҮҮ
Зангараг
2022-12-16 21:01
Жагаа яагаад ард нийтийн жагсаалыг эсэргүүцээд эхлэв, арай захиалгатай юм биш биз???
keyboard_arrow_up