Г.Дамдинням: Төрийн өмчит компаниудыг ЯАРАЛТАЙ олон нийтийн хяналтад оруулах ШААРДЛАГАТАЙ Г.Дамдинням: Төрийн өмчит компаниудыг ЯАРАЛТАЙ олон нийтийн хяналтад оруулах ШААРДЛАГАТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниудыг ЯАРАЛТАЙ олон нийтийн хяналтад оруулах ШААРДЛАГАТАЙ

2022 оны 12 сарын 16

 Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий УИХ-ын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Г.ДАМДИННЯМ "Бараг хагас жилийн өмнө  бид шинээр ТӨК байгуулахыг хориглох, Төрийн өмчит компаниудыг чадавхиар нь ялгаад хувьчлах тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан нь “Нүүрсний хулгай “ илэрч байгаа энэ ед таарч батлагдах болж байна. Энэ нүүрсний хулгай бол зөвхөн нэг компани, бүлэг хүмүүсийн асуудал биш. Хэдэн хүн шоронд хийгээд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Засаглалыг нь олон нийтийн хяналтын дор оруулж байж асуудлыг шийднэ. Угаасаа өнөөдөр төрийн өмчит компаниуд бүгд засаглал нь данхар, олон нийтийн ямар ч хяналтгүй, УИХ-аас илүү санхүүгийн эрх мэдэлтэй байгаа нь гол асуудал юм. Монгол Улсын 2023 оны улсын төсөв гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Үүнийг 76-лаа 2-3 сар хэрэлдэж хэлэлцэж баталдаг байтал “Эрдэнэс Таван Толгой” компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн 4.2 их наядыг хэдхэн хүн батлах жишээтэй. Ингэхдээ УИХ-д огт мэдэгдэхгүй баталдаг,  нүүрсээ зардаг. Хулгай эндээс л эхэлж байна шүү дээ.  Тиймээс бидний санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь ТӨК-үүдийг цэгцлэе, нээлттэй компаниуд болгоё гэдэг асуудал байгаа.

Төр өмчөө буцааж авч болно, гэхдээ хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хяналтад оруулдаг энэ системийг зайлшгүй хийх ёстой. Монгол улсын Ерөнхий сайд өчигдөр Их хурал дээр “Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болох багц хуулийн төсөл" өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ бол энэ тогтоолын дараа зайлшгүй хэрэгжих ёстой хууль шүү. Үнэхээр л эх оронч болмоор байгаа бол бид энэ тогтоол, хуулийн төслийг бүгдээрээ санал нэгтэйгээр дэмжих ёстой шүү” гэв. Тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643456
0 эможи

DR. PRADHAN
2022-12-17 11:59
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-17 11:59
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зангараг
2022-12-16 21:11
Хөрөнгийн биржээр хувьцаа арилжвал хулгайчид хулгайлсан мөнгөөрөө эзэн сууна. Тэгэхээр мөнгөгүй ядуурсан бүх 3,4 сая иргэддээ үнэгүй хувьчилж өгөх ёстой, эс тэгвээс Монгол дэлхийн анхааралд орно.
keyboard_arrow_up