ТАНИЛЦ : “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайд холбогдох ТУЗ-ИЙН ГИШҮҮД ТАНИЛЦ : “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайд холбогдох ТУЗ-ИЙН ГИШҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ : “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайд холбогдох ТУЗ-ИЙН ГИШҮҮД

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга баттай холбоотой олон зөрчил илэрч, түүнийг шат дараатайгаар шалгах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" компани байгуулагдсан цагаасаа хойш 12.6 их  наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд 7,5 их наяд төгрөгийн худалдан авалтыг тендертэй, тендергүй хийжээ. Нүүрсийг Хятадууд авч Монголын ганцхан компани, ганцхан банк л зуучилдаг.  Манайхан зуучилж өгснийхөө төлбөр болгож, хэдэн төгрөг авдаг байна. Хулгай ийм л юм байна, харагдаж л байна. 7,5 их наяд төгрөгийг юунд зарцуулав гэхээр үнэхээр шог. Даатгалд хэдэн зуун тэрбум төгрөг. 141 тэрбум төгрөгөөр контейнер худалдаж авсан байна. Хулгай нүүрлэсэн газрыг цогц шалгах хэрэгтэй. Бид тавд маш их баримт байна. Зарлагдаагүй хоёр оффтейк гэрээг ил болгох хэрэгтэй байна" гэдгийг өнгөрсөн долоо хоногийн  чуулганы хуралдааны үеэр гишүүдийн шүүмжилд өртсөн. 

Тус компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс түүнд нэг сар цагдан хорих арга хэмжээ авсан:

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийг төлөөлөх 7, хараат бус 4 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ихэнх нь уул уурхайн компанитай аж.

Тухайлбал, өдгөө тус компанийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат ажиллаж буй. ТУЗ-ийн гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, Эдийн засаг, ххөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д. Баярбат, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Ч..Энх-Амгалан ажиллаж байгаа юм.

Бид энэ удаа 2008-2022 оноос "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643481
0 эможи

нүүрс

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up