Ипотекийн сангаас “Бодь интернэшнл“-д 20 тэрбум, “Юнайтедбэнкинг корпорэйшн“-д 150 тэрбумыг хөрөнгө оруулалт нэрээр өгөөд БУЦААЖ аваагүй байжээ Ипотекийн сангаас “Бодь интернэшнл“-д 20 тэрбум, “Юнайтедбэнкинг корпорэйшн“-д 150 тэрбумыг хөрөнгө оруулалт нэрээр өгөөд БУЦААЖ аваагүй байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн сангаас “Бодь интернэшнл“-д 20 тэрбум, “Юнайтедбэнкинг корпорэйшн“-д 150 тэрбумыг хөрөнгө оруулалт нэрээр өгөөд БУЦААЖ аваагүй байжээ

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх бүрэн боломжтой талаар ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар оруулсан. 

Түүнчлэн Шадар сайдын зүгээс "Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг огцруулж, АТГ-т шалгуулахаар болсон" талаараа мэдээлэл хийсэн. 

Тэгвэл Монголын Ипотекийн корпораци (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай зориулалтын компаниудын нөөц сангийн хөрөнгөнөөс "Юнайтедбэнкинг корпорэйшн" ХХК-д 150 тэрбум, "Бодь интернэшнл" ХХК-д 20 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт болгон өгсөн байжээ.

Улмаар өнөөдрийг хүртэл дээрх хоёр компанид оруулсан нийт 170 тэрбум төгрөгийг буцааж аваагүй байсан нь тогтоогджээ. 

Улмаар Засгийн газрын хуралдаанаас Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд дээрх 170 тэрбумыг тусгай зориулалтын компаниудын төлбөр цуглуулах дансанд яаралтай буцаан төвлөрүүлэх үүргийг өгсөн байна. 

Өөрөөр хэлбэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо арилжааны банкуудтай хуйвалдан нийт 170 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт болгон мөнгө угаасан нь ийнхүү илчлэгджээ. Өнөөдрийг хүртэл Монголын ипотекийн корпораци нь иргэдийн нуруун дээр өндөр хүү зоож, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр мөнгө угааж байгаа нь ийнхүү ил болж байгаа юм. 

Хэрэв Шадар сайд тухайн асуудлыг хөндөөгүй байсан бол иргэд өнөөдрийг хүртэл арилжааны банкуудын хөрөнгө татах хэрэгсэлд үйлчилж, өндөр хүү төлж, мөнгө угаахад нь насаараа зүтгэх байв. 

Ямартай ч АТГ-аас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг шалгаж, иргэдийн алдагдсан боломжийг төлүүлэх тал дээр хуулийн хариуцлага тооцох, Засгийн газар, УИХ-аас мөн хариуцлага тооцох эсэхийг хүлээх л үлдлээ!!! 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
643499
10 эможи

DR. PRADHAN
2022-12-21 02:45
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-21 02:45
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-20 19:51
Хорьж шалга
Зочин
2022-12-20 16:08
Muu gulugiig shuud horih heregtei
Оджаргал
2022-12-20 13:09
Монгол банк, СЗХ -дарга нар огцорсон уу, зальт үнэгнүүд. 2 талд сүүл хаяж явдаг луйварчид.
U
2022-12-20 08:49
Hurungii n huraagad nasaar n hori
Мссс
2022-12-20 07:21
П- г шоронд нь шаах юмсан.
Ар
2022-12-20 07:20
Зандан шатраа энэ хүнээ хуулийн байгууллагад өгч шалгуулж, огцруулж, арга хэмжээ аваачээ!
Зочин
2022-12-19 23:22
Энэ Лхагвасүрэнгийн хийж байгаа ажил шүү, тэр зомпхниуд өөрийнх нь байж магадгүй, тэгээд л үхэх гээд хамгаалаад байгаа байх
Duya
2022-12-19 21:16
Arai denduu yum aa. Horij aldagdli huhuuleh heregte.
Зочин
2022-12-19 16:35
Нөгөө л хулгай
Зочин
2022-12-19 16:32
uu huurhii. chuham l irgeded zoriulj ger orontoi bolgon geed baisan uursdiihuu tuluu l baiguulsan yum bainadlaa
Зочин
2022-12-19 14:07
Даварсан хулгайчууд шорондоо ороочээ
keyboard_arrow_up