Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг сүүлдээ бүр ОЙЛГОХОО БАЙЛАА Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг сүүлдээ бүр ОЙЛГОХОО БАЙЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг сүүлдээ бүр ОЙЛГОХОО БАЙЛАА

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Жагсагчдын тавьж буй шаардлагыг ойлгохоо больсон" хэмээн мэдэгдсэн.

Энэхүү мэдээллийн дараа түүнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга яагаад гадаад улс руу зорьсон талаар тодрууллаа.

Тэрбээр, Экс ерөнхийлөгч Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Хэрэг үүсгэсний дараа мөрдөгч таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн хүний хувийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг.

Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй тохиолдолд, хоёрдугаарт, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авна.

Мөн хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй байх батлан даалт, барьцаа байршуулж ч болно. Миний ойлгосноор ерөнхийлөгч асан Х.Баттулга 2022.12.18-ны өдөр УБ-Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө "Эмчлүүлэх шаардлагатай байна" гээд эрүүл мэндийн бичиг баримтуудаа нотлоод, хувийн баталгаа гаргуулсан юм байна.

Уг хүсэлтийг мөрдөгч хүлээн аваад таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хувийн баталгаа гаргуулаад явуулсан гэж ойлгосон гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
643500
3 эможи

Зочин
2022-12-19 20:32
Энэ ТӨРД итгэхгүй байгаагийн шинж шүү дээ.Та нарыг ЗАЙЛААЧ гээд байгаа юм биш үү
Зоч
2022-12-19 17:37
Цаашаа АНУ явна даа Урд нь эмчлүүлэхгүй юугаа хийж байсан чөтгөр вэ энэ Жэнко
chek
2022-12-19 15:03
хулгай дээрэм утгаа алдчихсан болохоор тавьж буй шаардлага өөрт тань утгаа алдсан мэт болчихлоо
keyboard_arrow_up