Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулахыг ҮҮРЭГДЖЭЭ Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулахыг ҮҮРЭГДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулахыг ҮҮРЭГДЖЭЭ

2022 оны 12 сарын 19

МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгджээ. Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдсон таван гишүүн, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах хүсэлтээ өгч шалгуул гэжээ.

Одоогоор МАН-ын бүлгийн таван гишүүнийг нүүрсний хулгайн асуудалтай холбоотой хэмээн АТГ-аас нэрлээд буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын шууд болон шууд бусаар нүүрсний хулгайтай холбоотой албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж байгаа гэдгээ АТГ мэдээлсэн юм. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр нүүрсний хулгайтай холбогдох МАН-ын, УИХ-ын гишүүдийн нэрс цаашид нэмэгдэж ч магадгүй гэдгийг хэлж буй.

Нүүрсний хулгайтай холбоотой таван гишүүний хувьд өнгөрсөн долоо хоногт ихэд бухимдаж, намын бүлэг, намын Удирдах зөвлөлөө хуралдуулахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан гэсэн мэдээлэл ч бий. Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр бүлгийн хуралдаанд оролцож, нүүрсний хулгайтай холбоотой нэр нь дурдагдаад байгаа УИХ-ын гишүүд, сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах ёстой гэсэн сануулгыг бүлгийн гишүүддээ өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643518
1 эможи

Зочин
2022-12-20 02:24
Төрийн дээр шударга хууль оршино Хууль зөрсөн төрд гарагсад хурлаасаа их айл руу явдаг байх нь зөв Төрд гарагсдад хууль хатуу байх нь зөв Яагаад гэвэл Төр оршихуйг барагсад Эс орших үйл хийвээс явахаас өөр яалтай Хамгийн түрүүнд авилгад өртөгсдөд Хятадын авилгад бүгд автагсад Хятад өөртөө хорих ч цөлмөхийн тулд гадаадын хэнийг ч тосон умбуулж торгонд ороож авилгад чадна
Зочин
2022-12-20 02:16
ХУУЛИЙН ШУДАРГА ЧАНАРЫГ ХАНГАН,Төрийн дээр хууль байна
Зочин
2022-12-20 02:14
Гишүүд халдашгүй эрхтэй байна гэж байхгүй Энгийн иргэдээсээ илүү эрхэнд нь халдах ёстой
keyboard_arrow_up