ШУУД: Нээлттэй сонсголыг ИХ танхимд жагсагчид, гишүүд хамт сууж байгаад хуралдахыг иргэд ШААРДАЖ байна
2022 оны 12 сарын 21
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол ЯГ ОДОО /2022.12.21/ болж байна. Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг удирдаж явуулж байгаа ба сонсголд оролцогчдыг Төрийн ордны А,Б,В,Г танхимд хуваарилсан нь маргаан дагуулав.
Сонсгол эхлэхийн өмнө оролцогчид маргалдаж, үл ойлголцол үүссэн тул түр завсарлуулав.
Уг сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнээс 34 иргэн тухайн асуудлаар өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж буй учир үг хэлэх хүсэлт хүргүүлжээ.
ШУУД:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643591
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: