А.Адъяасүрэн: “Би 40,000 жолооч бэлтгэсэн, БИ АЖИЛ ОЛГОГЧ ЭМЭГТЭЙ А.Адъяасүрэн: “Би 40,000 жолооч бэлтгэсэн, БИ АЖИЛ ОЛГОГЧ ЭМЭГТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

А.Адъяасүрэн: “Би 40,000 жолооч бэлтгэсэн, БИ АЖИЛ ОЛГОГЧ ЭМЭГТЭЙ

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Авлигатай Тэмцэх газраас энэ сарын 13-нд нүүрсний хулгайн асуудалд шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг зарласан.

Үүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр багтаж байгаа юм. Энэ талаар тэрбээр өнөөдөр дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Би 40,000 жолооч бэлтгэсэн, 2,000 мэргэжилтэй ажилтныг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд яагаад сөрөг хүчин рүүгээ дайрах ёстой юм бэ. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани руу, бизнес эрхлэгчид рүү, бүр сүүлдээ жолооч нар руу дайрч эхэллээ. Та нар байдлыг харж байгаа байх. Сүүлийн зургаан жил хэн засаг барьсан бэ, хэнд эрх мэдэл байсан юм бэ, хэнд тамга байсан юм бэ. 

Би шалгуулахад бэлэн байгаа. Улс төрд орсон цагаас хойш намайг маш олон гүтгэлэг дагаж явсан. Энэ бүрийг УИХ-ын гишүүний хувьд, улстөрч хүний хувьд миний сонгосон зам гэж бодоод өдийг хүртэл чимээгүй явсан. Түүнээс биш хулгай луйвар хийсэндээ зугтаж, чимээгүй яваагүй. Үнэнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг.

2020 оны тавдугаар сарын 6-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөж эхлэх үед намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан. Харин УИХ-ын гишүүн болсноос хойш зөндөө гүтгэлэг явсан" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643602
0 эможи

keyboard_arrow_up