Б.Батбаяр:  Эмэгтэй гишүүд яагаад хүний эрхийн МЭДРЭМЖГҮЙ ХАНДАЖ байна вэ? Б.Батбаяр: Эмэгтэй гишүүд яагаад хүний эрхийн МЭДРЭМЖГҮЙ ХАНДАЖ байна вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батбаяр: Эмэгтэй гишүүд яагаад хүний эрхийн МЭДРЭМЖГҮЙ ХАНДАЖ байна вэ?

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Оролцогч Б.Батбаяр: Ядарсан ард иргэд чинь яахаа алдаад, тэсэхээ байгаад, ордны чинь гадаа 18 хоносон. Юмаа ярих гэтэл баривчлаад аваад явчихлаа. Та нар буруу хараад суучихсан, бидний дээрээс тушааж яриад байх юм. Бид сонсголд нээлттэй оролцох гээд ирсэн, яагаад бүгдээрээ өөдөөс хараад суухгүй байна вэ? Та нар дарга биш. Энд байгаа хүмүүсийн олгосон боломжоор эрх ямба эдлээд сууж байгаа хүмүүс. Амьдрал нь хэцүү байгаа учраас энд ирээд ард түмэн сууж байна. Ард түмнийхээ бухимдлыг яаж тайлах вэ, эд нар юу хүлээгээд байгаа юм бэ гэдгийг сонсоод, асуудлыг шийдэхгүй юм уу. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яагаад өнөөдөр яагаад энд байхгүй байна, ордноос гарч ирж загначихаад. Одоо гарч ирээд, цөм минь хөөрч байна. Дуу хоолой минь сөөж байна. 18 хоног -30 градуст хонолоо. Амьдрал хэцүү байна гээд ярьж байгааг яагаад сонсохгүй байна вэ. Эмэгтэй гишүүд яагаад хүний эрхийн мэдрэмжгүй хандаж байна вэ? Амьдрал хэцүү байна. Авч байгаа цалин амьдралд хүрэхгүй байна.

Гадаа байгаа жагсагчдыг яагаад наашаа оруулж ирж болохгүй байгаа юм бэ. Энд суулгаад дулаацуулаад, халуун цай уулгаад, яриаг нь сонсож яагаад болохгүй байгаа юм бэ. Яагаад та нар айгаад байгаа юм бэ? Бид Солонгос руу харлах гээд явж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
643603
12 эможи

Зочин
2022-12-21 15:26
eregteichuudees adilhan neh
keyboard_arrow_up