ИРГЭН: “Энэ хурлыг ядаж УИХ-ын хулгайч биш гишүүдээр даргалуул“ ИРГЭН: “Энэ хурлыг ядаж УИХ-ын хулгайч биш гишүүдээр даргалуул“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ИРГЭН: “Энэ хурлыг ядаж УИХ-ын хулгайч биш гишүүдээр даргалуул“

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл нүүрсний хулгайг илчлэх ёстой хүмүүс нь ба энэ сонсголд оролцоогүй байгааг шүүмжиллээ.

Тэрбээр "Бид энэ сонсголыг заавал хийх ёстой. Гэхдээ энэ нь өөрөө заавал ямар нэг үр дүнд хүрэх ёстой.

Сонсголыг үр дүнтэй болохын тулд байх ёстой хүмүүсийг нь байлга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж чинь хулгайн эх үүсвэр гэж сонссон. Тэр хүмүүсийг өнөөдрийн сонсголд оролцуулмаар байна. Мөн энэ хурлыг даргалж байгаа хүмүүст ядаж хулгайч биш гишүүдийг тавих ёстой.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхай дээр нүүрсний ашиг сонирхолтой. УИХ-ын гишүүн С.Чинзориг гишүүн ч үүнд хамааралтай.

Нүүрсний хулгайчдаар хулгайнх нь талаар яриулна гэдэг ард түмнийг арай дэндүү доромжилсон үйлдэл. Энэ хэлэлцүүлэгт байх ёстой хүмүүсийг нь байлга. Яг тэр хулгай хийхэд оролцсон хүмүүсийг байлгах хэрэгтэй байхад ГЕГ-ын дарга асан Б.Асралт ч алга." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643608
0 эможи

keyboard_arrow_up