Тээвэрчдийн төлөөлөл: “Ажнай“-н Д.Бат-Эрдэнийн уурхай жолооч нараас 100,000-150,000 төгрөгийн авлига авдаг Тээвэрчдийн төлөөлөл: “Ажнай“-н Д.Бат-Эрдэнийн уурхай жолооч нараас 100,000-150,000 төгрөгийн авлига авдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тээвэрчдийн төлөөлөл: “Ажнай“-н Д.Бат-Эрдэнийн уурхай жолооч нараас 100,000-150,000 төгрөгийн авлига авдаг

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Тээвэрчдийн төлөөлөл Саарал “Монгол Улсад нэг өдөрт 8 сая ам.доллар буюу 27.5 тэрбум төгрөг оруулахын тулд жолооч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй, гэр бүл бүлээсээ хол газарт олон сар хөдөлмөрлөж байгаа. Энэ хулгайг энэ залуус хийсэн болж хувираад байгаа юм уу.

9,000 жолооч буруутай гэх утгатай юм яриад байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хаана байна? 

  • “Тэнгри транс”, “Ульгансар транс” группийн эзэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
  • Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар нар. Тэд ирэх ёстой. 

Энд суугаа хүмүүс бодвол би нүүрс хулгайлаагүй гэж хэлэхээр ирсэн байх. Улс орон чинь дампуураад, эх орон чинь сүйрэх гэж байхад явж ажлаа хий.

Харин "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ иржээ. Танай уурхайн аман дээр байгаа хөтөч нар жолооч нарыг орох болгонд тус бүрээс нь 100,000-150,000 төгрөгийн авлига авдаг. Үүнийг цэгцлээд өгөөч гэж би 2019 оноос хойш танд хэллээ. Та хуруугаа ч хөдөлгөөгүй шүү." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643609
0 эможи

keyboard_arrow_up